“Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” сэдэвт семинар энэ сарын 19-ны өдөр зохион байгуулагджээ. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргэжилтэн Ки Жүн Ким, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, ЭХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НАЗГ-ын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн нийтийн тээврийн орлогч дарга Х.Булган болон бусад албаныхан оролцлоо.
Арга хэмжээг нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү нээж хэлсэн үгэндээ “Бид 2016-2020 он гэхэд Улаанбаатар хотоо өндөр технологид суурилсан, өөрийн өвөрмөц дүр төрх бүхий Зүүн хойд Азидаа санхүү эдийн засгийн бүс нутаг болгохоор зорин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд BRT төслийг хэрэгжүүлэхээр болсон. Улаанбаатар хотын нийтийн тээврийг өөрийн гэсэн өнгө төрхтэй болгох хэрэгтэй гэж үзэж байгаа учраас бид дээрх төслийг хэрэгжүлэхээр зорьж байна. Улаанбаатар хот өвөлдөө маш хүйтэн, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт сайнгүй, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж, соёл муу байгаагаас үүдэн иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос аль болох татгалзаж байна. Энэ төсөл маань үүнийг шийдэж өгнө гэж харж байгаа. Бидний үзэж байгаагаар Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, тэр дундаа МУБИС –аас УИД хүртэлх замд байрлах автобусны буудлуудыг сүүлийн үеийн шилэн пассадтай болгох, барилгууд руу холбож, иргэдийнхээ дулаан, аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд уг төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ далимыг ашиглаад төслийн багийн бүрэлдэхүүнийг БНХАУ –ын И Чан хотод очиж туршлага судлах боломжоор хангаж өгсөн Азийн Хөгжлийн банкны хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.
Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргжилтэн Ки Жүн Ким “2012 оноос хойш хийгдсэн BRT-ын зураг төслийн ажил нь хуучирсан байсныг шинэчилж нарийвчилсан зураг гаргаж өнөөдөр ийнхүү тайлангуудаа танилцуулахад бэлэн боллоо. Уг төслийн хүрээнд Герман улсаас ирсэн авто зогсоолын тусгай мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын авто зогсоолын төвүүдийн байршлаас хамаарсан төлбөрийг судалж, авто зогсоолын менежментийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Судалгаанууд нь нэлээд үндэслэлтэй, дүн шинжилгээ хийхэд боломжийн байгаа. Мөн үүн дээр өрхийн судалгааны дүнг танилцуулсаны дараа нэлээд зүйл тодорхой болно. Гол асуудал бол Их тойруу, Нам Ен Жү –ийн гудамж зэрэг нь маш их хөдөлгөөнтэй шугаманд хийгдэх ажлууд байна. Энэ хоёр шугамыг зэрэг ажиллуулах боломжгүй учраас гурав дахь шугам буюу 7 буудлаас хотын төв чиглэлийн авто зогсоолын ажлыг Азийн Хөгжлийн банкны төслөөр хэрэгжүүлэх гэж байна” гэлээ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Өнөөдөр BRT төсөл хэрхэн хэрэгжих талаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд танилцуулга хийж байна. BRT төслийн төлөвлөлттэй холбогдуулан авто зам, тусгай замын нийтийн тээврийг аль хэсгээр хэрхэн зорчуулах, авто зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх зэрэг ерөнхий төлөвлөлттэй уялдуулан Авто замын газрын зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулна. BRT төсөл нь энэ оноос эхлэн 2019 он хүртэл хэрэгжихээр болоод байна” гэв.




| Улаанбаатар хотын нийтийн тээврийг өөрийн гэсэн өнгө төрхтэй болгох хэрэгтэй гэв | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт