Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Хятадын дэд бүтцийн хамтын ажиллагааны хурал Бээжинд болно

2017/04/25
Монгол Хятадын дэд бүтцийн хамтын ажиллагааны хурал Бээжинд болно

Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн хуралдаан БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнөөдөр эхэлнэ. Хуралдаанд Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад хүн оролцохоор Бээжинг зорьжээ.

 

БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Зөвлөлийн хуралдаан нь дэд бүтэц, эрчим хүч, эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ. Тухайлбал Тавантолгой, Шивээ-Овоо, төмөр зам, нүүрснээс хий гаргах, зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Маргааш өндөрлөх Зөвлөлийн нэгдсэн хуралдааны өмнө Монголын төлөөлөгчид БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлагуудтай уулзаж уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар  санал солилцоно. Мөн БНХАУ-ын “Шэнхуа” группийн дэд ерөнхийлөгч Ли Донгтой уулзаж, тус группийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

 

“Шэнхуа” групп нь нарны, салхины, усан болон нүүрсний зэрэг бүх чиглэлээр эрчим хүч үйлдвэрлэдэг, гангийн томоохон үйлдвэрүүдтэй, 70 орчим нүүрсний уурхайтай, 2000 гаруй км төмөр зам эзэмшдэг, нүүрс шингэрүүлэх болон нүүрснээс байгалийн хий, нийлэг эд гаргаж авах үйлдвэрүүдтэй, БНХАУ-ын хамгийн том компани юм. 

 

Эх сурвалж: www.gogo.mn

Монгол Хятадын дэд бүтцийн хамтын ажиллагааны хурал Бээжинд болно  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх