Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн нэгдсэн хоёрдугаар хуралдаан энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Хуралдаанд Монголын талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн дарга Ж.Мөнхбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн, хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Б.Дашдорж болон албаны бусад төлөөлөл оролцсон бол Хятадын талаас БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жи Жэ тэргүүтэй холбогдох яам, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл болох нийт 50 гаруй хүн оролцлоо.
Зөвлөлийн хуралдааныг нээж БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жи Жэ хэлсэн үгэндээ “Монгол Улс олон жилийн туршид хамтын ажиллагааны итгэлтэй түнш, бүс нутгийн нягт холбоотой байсаар ирсэнг дурдаад хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж, бололцоо их байгаа” гэлээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Сүүлийн жилүүдэд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдаж байгаа нь хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн юм.
Хуралдаанаар:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр “Шэнхуа” групптэй хамтран Тавантолгойн төслийг уурхай, төмөр зам, боловсруулалт гэсэн цогц байдлаар хэрэгжүүлэх, энэ хамтын ажиллагааны эхний алхам болгож нүүрсний худалдааг эхлүүлэх ажлыг хүлээн авч, хоёр талын Ажлын хэсгийг хуралдуулах
Жилдээ 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадал бүхий зэс хайлуулах үйлдвэр барих, гаргасан бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд борлуулах, хөрөнгө оруулалтыг зээл тусламжид хамруулах
Нүүрсний нийлэг хий гаргах төслүүдэд Хятадын аж ахуйн нэгжтэй хамтрах
Тавантолгойн нүүрс угаах, боловсруулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц болон Зэс баяжуулах үйлдвэр байгуулахад говийн усан хангамжгүй хангалтгүй байгаа учир “Хэрлэн гол” төсөл хэрэгжүүлэх
Олон жил яригдаж буй Ганц мод, Гашуунсухайт зэрэг боомтыг олон улсын статустай, 24 цаг үйл ажиллагаатай болгох
Зам, тээвэр, хөгжлийн чиглэлээр “Шэнхуа” групптэй хамтран “Хөөт-Бичигт”-ийн чиглэлийн төмөр зам болон бусад замыг Зүүн коридорын болон Хойд коридорын төмөр замуудыг барих төслийн хамтран хэрэгжүүлэх
Агаарын хаалгыг нэмэгдүүлэх
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн “Эрчим хүчний экспортын цогцолбор” төсөлд хамтрах
Хятадын талаас авах газрын тосны бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүлэх
Хятадын Ардын банкны юаны своп хэлцлийн хугацааг сунгах, хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Эдгээр асуудлын хүрээнд хоёр орны холбогдох яам, аж ахуйн нэгжийн төлөөлөл өөрсдийн салбарт тулгамдаад буй асуудал болон өнөөгийн байдал, хамтран ажиллах боломжийн талаар санал, байр сууриа илэрхийлсэн юм.
Ирэх 5 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болох “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно. Уулзалтаар Зөвлөлийн нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн зарим асуудлыг эцэслэн шийдэж, хамтын ажиллагааны чухал баримт бичиг, Санамж бичгүүдэд гарын үсэг зурах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: www.news.mn


| Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт