“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК нь БНХАУ-ын Ганц мод боомтоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд 210 км-ийн зайд байрлах агуулах хүртэл гүүрийн тулгуурын төмөр хийц тээвэрлүүлэх тул ачаа шилжүүлэн ачилт, импортын гаалийн бүрдүүлэлт, авто тээврийн болон ачааг буулгаж, хураах ажлын багцын үнийн саналаа ирүүлнэ үү.
Ачааны мэдээлэл:
- Жин: 105 тн
- Тоо хэмжээ: 316 модон хайрцаг /1 хайрцаг - 332,3кг, 90х70х25 см/
- Буулгах агуулах бетон шалтай. (авто ачигч ажиллах)
Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг СБД, 1-р хороо, UBH төв-ийн 8 давхарт доорхи хаягаар авч болно.
Үнийн саналыг 2017 оны 5 дугаар сарын 03-ны 13:30-аас өмнө дараах хаягаар ирүүлнэ.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-23, “UBH сеnter” 8-р давхар
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА | |
Зам, тээврийн яам Facebook |