Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан "Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм"-д өөрчлөлт оруулсан төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын хурлын танхимд зохион байгуулна.
Зорчигч тээврийн талаарх хэлэлцүүлэг 11.00 цагт, ачаа тээврийн талаарх хэлэлцүүлэг 14.00 цагт болох тул сонирхогч аж ахуйн нэгж, иргэдийг оролцохыг урьж байна.