Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж болохгүй. Дампуурах эрсдэлтэй учир урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх ёстойг онцлов.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөд хөршид албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд зам тээврийн салбарт цаашид ямар хамтын ажиллагаа өрнөх вэ?
-Айлчлалын хүрээнд “Эдийн засгийн коридор” байгуулах асуудлыг нэг шат ахиулсан. “Эдийн засгийн коридор” хүрээнд зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлүүлэх, хамтарч хэрэгжүүлэх боломжийг талаар судалж үзэхийг хүссэн. Мөн хөрөнгө оруулалтын асуудлыг ч ярьсан. Мөн Азийн авто замын сүлжээнд холбогдсон AH3 буюу “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замыг шинэчлэх асуудлыг хөндөж, улмаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Үүнээс гадна агаарын тээврийн навигацийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд агаарын хоёр шинэ хаалгыг нээхээр хүсэлтийг Хятадын талд тавьсан. Сүхбаатар болон Говь-Алтай аймагтай хиллэж байгаа Хятадын бүс нутагт энэхүү хоёр хаалгыг нээнэ. Нэг нь Хятадын талынх, нөгөө нь манай улсын хүсэлт байгаа. Хятадын талын хүсэлтийг нааштайгаар шийдэх боломжтой гэдэг хариугаа Монгол Улс өгсөн. Харин урд хөрш хариугаа өгөөгүй байгаа.
-Зам, тээврийн хөгжлийн яам энэ онд дэд бүтцийн ямар томоохон төсөл эхлүүлэх вэ?
-Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Хөөт- Бичигтийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. “Эдийн засгийн коридор” байгуулах ажлын томоохон бүтээн байгуулалтын нэг бол Хөөт- Бичигтийн чиглэлийн төмөр зам. Улмаар энэхүү бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр Чойбалсан- Эрээнцав чиглэлийн төмөр замыг шинэчлэх ажил үлдэж байгаа. Энэхүү ажлыг дуусгаснаар зүүн чиглэлийн коридор битүүрч, өөрийн орны уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, цаашлаад Орос, Хятадын хооронд тээвэрлэж байгаа ачаа тээврийн тодорхой хувийг Монголоор дамжин өнгөрүүлэх боломж бүрдэнэ. Дараагийн эхлүүлэх бүтээн байгуулалтын ажил бол Улаанбаатар- Дархан-Уул чиглэлийн авто замын шинэчлэл. Энэхүү замыг дөрвөн эгнээтэй, хоёр урсгалтай нэгдүгээр зэргийн зам болгоно. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургадугаар сарын 18-нд эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтайгаа тохиролцсон. Үүнээс гадна Тавантолгойн төмөр замын ажлыг урагшлуулах асуудлыг Хятадын талтай тохиролцлоо. Хятадын тал Тавантолгойн төмөр замын ажлыг цогцоор хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Үүнтэй зэрэгцэн Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын бетонон хучилттай авто зам барих ажлыг энэ хавар эхлүүлнэ. Ингэснээр жилдээ төмөр замаар 30 сая, авто замаар 20 сая тонн ачаа тээвэрлэж боломж бүрдэж байгаа юм. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
-Бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй. Зам, тээврийн салбарт хөрөнгө оруулалт татах ямар нөхцөл боломж байна вэ?
-Эдийн засгаа эрүүлжүүлэх үүднээс авч хэрэгжүүлсэн олон талт үйл ажиллагааны эерэг талууд гарч байна. Ялангуяа, гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монголыг чиглэж байна. Олон төсөл, хөтөлбөр дээр хамтарч ажиллах хүсэлт ирж байна. Тухайлбал, Улаанбаатар- Дархан-Уул чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлыг концессоор хэрэгжүүлэхээр болсон. Дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж болохгүй. Дампуурах эрсдэлтэй учир урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой.
-Зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдэд дотоодын аж ахуйн нэгжийн оролцоог хэрхэн хангаж байгаа вэ?
-Хувийн хэвшлийг бодлогын хүрээнд дэмжиж, ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Хувийн хэвшлийнхэн ч хөрөнгө мөнгөөр бус, бодлогоор дэмжих хүсэлтийг тавьж байна. Энэ хүрээнд Зам, тээврийн яам бодлогоор дэмжиж байгаа. Тухайлбал, АН2 онгоцыг 1970-аад оны үед иргэний агаарын тээврийн салбарт түлхүү ашиглаж байсан. Үүнийг хөдөө аж ахуйн хортон шавьж устгах, гал түймэр унтраах болон эмнэлгийн түргэн тусламж хүргэхэд ашиглахаар Оросын талтай яриа хэлэлцээр хийсэн. Зам, тээврийн яамны туршилтаар нэг онгоц өнөө маргаашгүй Монголд ирнэ. 18 аймгийн 70 гаруй суманд туршилтын нислэг үйлдэнэ. Хэрэв туршилтын үр дүн эерэг гарвал онгоцыг дотооддоо үйлдэрлэх зорилт тавьж байгаа. Энэ ажлыг Оросын тал дэмжсэн. Мөн хувийн хэвшлийнхэн эко автобус, автомашин үйлдвэрлэж байна. Тиймээс ирэх онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд үйлчлэх такси үйлдвэрлэх үүргийг өгсөн. Үүнээс гадна хаягдал бүтээгдэхүүн ашиглаж, замын хажуугийн шон үйлдвэрлэж байгаа. Үүнийг төр бодлогоор дэмжиж ажиллана.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
| Д.Ганбат: Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт