Зам, тээврийн хөгжлийн яам Үндэсний дата төвтэй хамтран "ЦАХИМ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ, ТООН ГАРЫН ҮСГИЙН ХЭРЭГЛЭЭ" сэдэвт сургалтыг 2017.05.23-ны өдөр яамны харъяа байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулж зохион байгууллаа.
Сургалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Далайн захиргаа, МИАТ, Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Зам тээврийн хөгжлийн төв, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Автотээврийн үндэсний төвийн нийт 15 мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан "Цахим албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой програм болон техникийн шийдэл, хууль эрх зүйн орчин, хэрэгжүүлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.
Сургалтыг Зам, тээврийн хөгжлийн яамны Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ нээж, Үндэсний дата төвийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Д.Цэнгүүнжав, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Ч.Энхзаяа, Г.Алтаншагай нар удирдан явууллаа.