Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ХБНГУ-ын Лайпциг хотод зохион байгуулагдаж буй "Олон улсын тээврийн форум"-д оролцож байна. Энэхүү форумын үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопэн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болон Бээжин хотод өнгөрсөн сард зохион байгуулсан "Бүс ба зам" чуулганаар хэлэлцсэн асуудлууд зэрэг хамтран шийдвэрлэх олон чухал асуудлаар санал солилцов.
Сайд Д.Ганбат уулзалтын эхэнд БНХАУ-ын санаачлан зохион байгуулсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтыг Хятадын тал амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж, олон талт хамтын ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэв. Тэрээр “Бүс ба зам” санаачилга болон Оросын Евразийн эдийн засгийн холбоог Монголын талын дэвшүүлсэн "Хөгжлийн зам" хөтөлбөртэй уялдуулах мөн Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан гурван улсыг холбох тээврийн сүлжээ, худалдааг хөгжүүлэх төслүүдийг яаралтай эхлүүлж идэвхтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Зам, тээврийн хөгжлийн яам нь энэхүү хөтөлбөрийн жагсаалтад орсон Зүүн коридорын эхний хэсэг болох Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын болон Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замыг хэсэгчлэн шинэчлэх хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг удахгүй эхлүүлэх талаараа сайд Д.Ганбат дуулгалаа.
Мөн БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон нь харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, хоёр улсын тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарт чухал баримт бичгүүдийг байгуулах боломж бүрдсэнийг тэрээр онцлов.
Зам, тээврийн хөгжлийн яам хилийн боомтуудын холболтын цэгийн асуудлаар Хятадын талтай үе шаттайгаар олон уулзалт зохион байгуулсны үндсэн дээр хоёр тал тохиролцоонд хүрч чадсан. Иймд 2004 оны Монгол, Хятадын хилийн боомтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ингэснээр Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар төмөр замын бүтээн байгуулалтууд, автотээврийн харилцаа улам өргөжих, хууль эрхзүйн хувьд баталгаажих боломжтой гэдгийг хэллээ.
БНХАУ-ын агаарын тээврийн дотоодын нислэгийг Монгол Улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх асуудал шийдэгдэж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд шинэ дэвшил болсон. Цаашид хоёр улсын агаарын орон зайн ашиглалтыг улам сайжруулах хүрээнд дамжин өнгөрөх нислэгийн тоо, хоёр улсын хоорондын агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах тал дээр сайд нар санал нэгдсэн юм.
Уулзалтын үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопэн хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд энэ нь Монгол, Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтойг онцоллоо.
.jpg)
.jpg)
| Монгол Улсын агаарын орон зайгаар дайран өнгөрөх онгоцны тоо нэмэгдэнэ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт