Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

2017/06/06

Зам, тээврийн хөгжлийн яам нь Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Алтай-Ховд чиглэлийн авто замын Алтай талаас 90 км-т байгаа Ээвийн гол дээр баригдах төмөрбетон гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажпыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь төмөрбетон гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулан 2017 оны 9 дүгээр сард бэлэн болгохоор тооцоолсон болно.

 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.Үүнд:

 

1. Байгууллагын ерөнхий танилцуулга;

2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;

3. Зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар;

4. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;

5. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн буюу 2016 оны санхүүгийн аудит, татварын байгууллагаар хянагдсан, нотариатаар гэрчлүүлсэн тайлан/.

 

Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний 15.00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 06 дугаар сарын 12-ны 15.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Зам, тээврийн хөгжлийн яам, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, 411 тоот өрөө Утас/Факс: 62263185, 99003611

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх