Энэ сарын 02-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрөх үедээ ослын буулт хийсэн ТВС-2МС нисэх онгоцтой холбоотой сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллүүдэд ИНЕГ-аас няцаалт хийлээ.
“Үзүүлэх нислэг үйлдэхээр манай улсад ирсэн, ОХУ-ын RA2099G бүртгэлийн дугаартай ТВС-2МС нисэх онгоц нь алслагдсан орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, байгаль орчин, эрүүл мэндийн үйлчилгээнд ерөнхий зориулалтын агаарын тээврийг ашиглах төрийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын нэг бөгөөд улс төр болоод сонгуультай ямар нэгэн холбоогүй. Энэ онгоц бол ОХУ-ын онгоц. ОХУ-ын нисэх бүрэлдэхүүн жолоодож байсан. Тиймээс ч ОХУ-аас Осол зөрчлийг шинжлэн шалгах комисс ирж ажиллаж байгаа. Энэхүү онгоцтой холбоотой Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн өр төлбөрт орох асуудал байхгүй” гэдгийг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Мөн “ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх төсөл нь олон жилийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэж хийгдэж буй бөгөөд гэнэт шийдвэр гаргаад хэрэгжүүлдэг асуудал биш. Төрөөс гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс олон талын судалгаа шинжилгээ хийж байж эхлүүлж буй ажил юм.. ИНЕГ нь зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй агаарын хөлгүүдийг бүртгэж, гэрчилгээ олгодог. Тиймээс ИНЕГ-ын сайтад буй нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй агаарын хөлгүүдтэй холбож андуурах хэрэггүй. Энэ бол ОХУ-д бүртгэлтэй агаарын хөлөг. Тус агаарын хөлгийн Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ бусад хүчин төгөлдөр бичиг баримт бүрэн байсан” гэдгийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом онцоллоо.

Түүнчлэн тус агаарын хөлөг нь Үзүүлэх нислэг үйлдэхдээ нисэхийн зөвшөөрөл авсан байсан бөгөөд нисэхийн зөвшөөрөлгүй ямар ч агаарын хөлөг “Чингис хаан” ОУНБ-д нислэг үйлдэх боломжгүй” гэдгийг Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат мэдээллээ.
2013 онд УИХ-аас баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг”-ийн 1.2.9. ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх талаар тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх, тэр дундаа жижиг онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж байгалийн гамшгаас хамгаалах, эрүүл мэндийн яаралтай түргэн тусламж, онцгой байдал, аялал жуулчлалын салбарт ашиглана“ гэж заасан. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа ОХУ-ын “TBC-2MC” болон АНУ-ын GOLAX агаарын хөлгийг угсрах, хамтарсан үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр судалж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжинд ОХУ-ын RA2099G бүртгэлийн дугаартай ТВС-2МС нисэх онгоц үзүүлэх нислэг үйлдэхээр манай улсад ирээд 2017 оны 06 сарын 02-ны өдөр ЧХОУНБ-аас хөөрөх үедээ ослын буулт хийсэн ба тухайн үед онгоцонд сууж явсан нисэх багийн гишүүд болон зорчигчид ямар нэгэн гэмтэл учраагүй ба ослын буултын шалтгааныг тогтоохоор ОХУ-аас шинжлэн шалгах баг ирээд буцсан, удахгүй мэргэжлийн дүгнэлт гарах юм.
Нислэг үйлдсэн ОХУ-ын Новосибирскийн Нисэхийн эрдэм шинжилгээний институт СибНИА-гаас ирсэн нисэх баг нь 4 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. /онгоцны дарга, багш нисгэгч, инженер техникчид/
"АН-2"-ийн шинэчилсэн загвар "ТВС-2МС" онгоц тавдугаар сарын 24- нд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд амжилттай газардсан. ОХУ-ын Новосибирскийн Нисэхийн эрдэм шинжилгээний институт СибНИА-д зохион бүтээсэн шинэчилсэн загварын "ТВС-2МС" онгоц үзлэгийн нислэгээ Улаанбаатар Налайхын чиглэлд хийсэн.
АН-2 онгоцын их бие, далавчинд их засвар хийгээд, АНУ-д үйлдвэрлэсэн хөдөлгүүр тавьж, таван хаалгат сэнс тавин тохижуулсан. АНУ-ын хөдөлгүүр 1100 морины хүчин чадалтай цагт 170 литр ТС-1 ажилладаг.
Шинэчилсэн АН2 буюу “ТВС-2МС” хөлгийг сум дундын нислэг болон ерөнхий зориулалтын /онцгой байдал, эрүүл мэнд, эрэн хайх, авран туслах, хөдөө аж ахуй/ нислэг үйлдэх боломжтой бага оврийн онгоцыг Монголд үйлдвэрлэх угсрах цаашид ашиглах талаарх судалгааг 2013 оноос Сум дундын тээвэр болон агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрүүдтэй уялдуулан хийж эхэлжээ.


| Л.Бямбасүрэн: ЕЗАТ-ийг хөгжүүлэх нь төрийн бодлогын ажил. Сонгуультай ямар ч холбоогүй | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт