- БАРУУН ТАВАН АЙМАГ НИЙСЛЭЛ ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ХОЛБОГДОНО-
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон салбарын удирдлагууд орон нутагт ажиллаж, зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байна. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ хамтран, шинэ санал санаачлагыг бодлогоор дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон шинэ, бүтээлч ажлыг хэрэгжүүлэх боломжтойг салбарын сайд орон нутагт ажиллах үеэрээ онцоллоо.
Баруун таван аймаг нийслэл хоттой бүрэн хатуу хучилттай замаар холбогдоно
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан Баруун аймгуудыг нийслэл хоттой холбох их бүтээн байгуулалтын ажил Байдрагийн гүүр-Говь-Алтай чиглэлийн 126.7км авто замын нээлтээр үргэлжилж байна. Тус зам энэ онд бүрэн ашиглалтад орох бөгөөд өнгөрсөн долоо хоногт ажлаа эхлүүлсэн Баянхонгор- Байдрагийн гүүр чиглэлийн 129 км авто замтай холбогдож баруун бүсийн аймгууд болох Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн нийслэл хоттой босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусах юм. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Говь-Алтай аймгийг ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм болон Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэд оролцсон юм. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн төдийгүй дайран өнгөрөх Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, тухайн бүс нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой талаар зочид төлөөлөгчид хэлсэн үгэндээ онцолж байлаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Нийслэл хоттой авто замаар холбогдоогүй 6 аймгаас энэ жил Дорнод аймгийг нийслэл хоттой холбосон авто замын ажил хийгдсэнээр Увс, Завхан аймгууд үлдэнэ. Энэ хоёр аймгийн бүтээн байгуулалтын ажил ч шат дараатай хийгдэж эхлээд байгаа. 2020 он гэхэд бид Монгол Улсын 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбоно” хэмээн мэдээлэл өглөө.




Хаягдал дугуй, ажилласан тос зэрэг байгальд хортой хаягдлыг дахин боловсруулж, дизель түлш, мазут, нэрэгдэс гарган авах технологийг дотооддоо нэвтрүүлжээ
Багахангай дүүрэгт байрлах “Ахуй Мандал” үйлдвэр нь техникийн хаягдал ажилласан тос болон хаягдал дугуйг дахин боловсруулж дизель түлш үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрт төрөл бүрийн автомашины хаягдал дугуй, резин, хуванцар, уул уурхайн техник хэрэгсэл болон автомашины хаягдал тос, тосол буюу ажилласан тосыг боловсруулж, чанар, стандартын шаардлага хангасан дизель түлш, бензин үйлдвэрлэлийг дотооддоо нэвтрүүлжээ. Тус үйлдвэрийнхэн тоног төхөөрөмжөө БНХАУ-аас оруулж ирсэн бөгөөд инженерүүд нь манай цаг уурын онцлогт тохируулан өөрчилсөн учраас ямар нэгэн эвдрэл гэмтэл гарвал гаднаас мэргэжилтэн авчрах шаардлагагүйгээр өөрсдөө засах бүрэн боломжтой гэнэ. Гадны мэргэжилтнүүдээс хараат бус энэ байдал нь тус үйлдвэрийн давуу тал аж. Дээр дурьдсан хаягдал дугуй, резин, хуванцар, уул уурхайн техник хэрэгсэл авто машины ажилласан тос зэргийг шатааж, ил хаяхад байгаль орчныг маш ихээр бохирдуулдаг бөгөөд энэ төрлийн хог хаягдал нь авултай хог хаягдалд тооцогддог. Тэгвэл уг үйлдвэр эдгээр хог хаягдлыг байгаль орчинд хоргүй технологиор дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй хоёрдогч түүхий эд үйлдвэрлэж байна. Монголдоо үйлдвэрлэж буй дизель түлш нь евро-4 стандартын, тослог чанар, тетаны тоо өндөртэй тул авто машиныг илүү хүчтэй болгох, эд ангид сайн гэдгээрээ давуу талтай юм байна.
Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зорилтыг тавин ажиллаж буй тус үйлдвэрийн удирдлагын зүгээс төрөөс бодлогын хүрээнд дэмжлэг хүсч буйгаа Зам, тээврийн хөгжлийн сайдад уламжилж байв. Тус үйлдвэр нь одоогийн хүчин чадалдаа түүхий эдээ бүрэн хангаж чаддаг бөгөөд цаашид өргөтгөл хийж хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай тул төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй төслийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа сйадад уламжиллаа. Ингэснээр хоногт 25-30 тонн техникийн хаягдал тос шаардлагатай болох тул төрийн өмчит уул уурхайн компаниудын хаягдлыг нийлүүлэхэд төрөөс бодлогоор дэмжихийг хүслээ.
Хариуцаж буй салбарын хүрээнд энэхүү үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэхээс гадна Байгаль орчинд ээлтэй үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг илүү өргөжин хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат илэрхийлсэн юм.
.jpg)

Хаягдал аккумуляторыг дахин боловсруулж хоёрдогч түүхий эд үйлдвэрлэж байна
Нийслэл хотын хэмжээнд гэлтгүй улс орны хэмжээнд авто машины тоо хурдацтай өсөж буй. Тэдгээрийн ашиглаад хаясан аккумуляторын хаягдлаас ялгарч буй хар тугалга, хүхрийн хүчил хүрээлэн буй орчинд ямар их хор хөнөөл учруулж буй нь бас л энэ салбарын гол тулгамдаж буй асуудал. Тэгвэл эдгээрийг дотооддоо боловсруулж, хоёрдахь түүхий эд болгож байгаатай салбарын удирдлагууд танилцлаа. Монголдоо аккумулятор шинэчлэн угсрах зорилготой 20-оод монгол ажилчидтай "Заламт гол" компани нь хаягдал аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалга болон шингэнийг ялган хайлш, гулдмай үйлдвэрлэдэг аж. Автомашинаас ялгарах хог хаягдал нь байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулдаг тул үүнийг байгальд сөрөг нөлөөгүйгээр дахин боловсруулах үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлнэ хэмээн салбарын сайд онцоллоо.


М.Цогт: Салбарын сайд өртөө зөрлөгийн үйл ажиллагаа, замчдын ахуй амьдралтай танилцаж байгаа нь анхны тохиолдол боллоо
УБТЗ-ын техникийн шинэчлэлтийн хүрээнд төмөр зам дагуух гармыг шинэ технологийн дагуу шинэчлэх ажил ид өрнөж байна. Мааньтийн салбар замын ШТ нэгдлийн гарамын R43 зам төмрийг R50 болгон хүчитгүүлж, хавтангийн шинэ технологиор сольж буй нь энэ аж. Хуучин хавтанг 15см-ын зузаантай, монголдоо үйлдвэрлэсэн R50 хавтангаар сольсноор төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал, ашиглалт нэмэгдэх юм байна. Салбарын сайд энэхүү албан томилолтынхоо хүрээнд төмөр замын өртөө, зөрлөг, зам ангиуд болон автотээврийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал хүсэлтийг нь сонсож, салбарын хамт олны халуун дотно яриаг өрнүүлсэн юм. Мааньт өртөөнд ажиллаж амьдарч байгаа 300 гаруй иргэдтэй уулзаж зам, тээврийн салбарт хийж, хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа. Төмөр замын өртөө, зөрлөг ойролцоогоор 20-30 км тутамд нэг байрлах бөгөөд тэнд ажиллаж, амьдарч байгаа 20-иодхон хүний аж амьдрал, нийгмийн асуудал орхигдсон байдаг. Тэгвэл салбарын сайд өртөө зөрлөгийн үйл ажиллагаа, замчдын ахуй амьдралтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсож байгаа нь анхны тохиолдол хэмээн талархалтайгаар хүлээн авсан юм. Мөн энгийн ард иргэд, ажилтан албан хаагчдын амьдрах орчин нөхцөл, ажил байдалтай танилцаж байгаа нь Мэргэжлийн Засгийн газрын бодлого хөрсөн дээр бодитоор хэрэгжих тод жишээ боллоо гэдгийг хэлж байлаа. Өртөөний дарга М.Цогт “Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа өнөө цагт төмөр замын орлого нэмэгдэж байгаа сайхан мэдээ байна. Өнгөрсөн жил нефт бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэж, 40 орчим тэрбум төгрөгийг хэмнэж чадсанаар төмөр замчид бидний цалин хангамж нэмэгдэх боломжийг бүрдүүлж өгсөнд бид талархаж байна” гэлээ. Тэрээр төмөр замын дагуу мод тарьж, ногоон төгөл бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төмөр замын залуучуудын байгууллага анхаарч ажиллаж байгааг салбарын сайдад дуулгалаа.


Замын засварын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж байна
Улаанбаатар төмөр замын Чойр өртөө, Замын гуравдугаар ангийн засварын инженер техникийн ажилчид шинээр санаачлан зохион бүтээсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг үйлдвэрлэлд нэвтрүүлж эхлээд байна. Нийт 11 багаж хэрэгслийг өөрсдийн хүч хөдөлмөр, нөөц боломжоо ашиглан зохион бүтээсэн инженер, техникийн ажилтнуудыг сайшааж, цаашид импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн энэ үеэр шинэ санал санаачлага гаргасан завсарчдыг алдаршуулж, урамшуулж ажиллахыг сайд Д.Ганбат салбарын удирдлагуудад захив.
Зам тээврийн салбарт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох их бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж буй. Мөн төмөр замын их ажлууд өрнөсөөр байна. Улс орныг эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн, импортыг орлох экспортыг дэмжих зорилтын хүрээнд зам тээврийн салбарт ажиллаж буй байгууллагууд дотооддоо шинэ үйлдвэрлэл үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байгааг би онцлохыг хүсч байна. Үүний тод жишээ болсон хоёр ч үйлдвэрээр бид зочиллоо. Зам тээврийн салбарт томоохон ахиц болсон эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулах нь илүү оновчтой гэж харж байгаа. Өнөөдөр төр засгаас бэлэн мөнгө нэхэхгүйгээр бодлогоор дэмжихийг хүсч буй эдгээр хувийн хэвшлийн байгууллагуудыг төр засгаас бүх талаар дэмжиж ажиллах нь зүйтэй” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэллээ.



| ЗАМ ДАГАЖ ХӨГЖИЛ АЙСУЙ | |
| Зам, тээврийн яам Facebook |
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОЖ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ