Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Импортыг орлох бүтээгдэхүүнийг төмөр замчид дотооддоо үйлдвэрлэж байна

2017/06/20
Импортыг орлох бүтээгдэхүүнийг төмөр замчид дотооддоо үйлдвэрлэж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд, Cайншанд суманд зам, тээврийн салбартай холбоотой олон тулгамдсан асуудал бий. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй албаныхан тус аймагт ажиллаж Замын-Үүдээс эхлээд 10 гаруй өртөө, зөрлөгөөр орж төмөр замчдынхаа санаа, бодлыг сонсож, хийсэн бүтээсэн ажилтай нь танилцлаа.

 

Манай төмөр зам засварын инженер, техникийн ажилтнууд өөрсдийн хүчин чадлыг ашиглаж цас цэвэрлэх машин, элс цэвэрлэх машин, зам дээрх хог ургамлыг цэвэрлэх машин болон зүтгүүрийн цахилгаан хэрэгслийг шалгадаг стенд зэргийг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг зав хийгээд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, зам, тээврийн салбарын хөгжилд ихээхэн үр өгөөжтэй ажил болж буй гэнэ. Түүнчлэн Замын-Үүд суманд хил хооронд тээвэрлэлт хийдэг 700 гаруй УАЗ-469 машин байдаг бөгөөд хил нэвтрэхийн тулд татвар, зөвшөөрлийн хуудас гэх мэт нийт 82 юань хятадын талд төлдөг. Тэгэхээр өдөрт 17 орчим сая төгрөг гэсэн тооцоолол гарч байна. Үүнийг иргэд, тээвэрлэгч нар төр, засагтайгаа хамтарч багасгах боломжтой гэдгийг салбарын сайд хэлж байв. Мөн тэрээр өртөө, шилжүүлэн ачих талбай, шинээр байгуулагдаж буй бүс нутгийн ложистикийг хөгжүүлэх төслийн явцтай танилцлаа. Энэхүү терминал ашиглалтад орсноор транзит тээвэрлэлт нэмэгдэж, жилд 6 сая тонн хүртэл ачаа хүлээн авах хүчин чадалтай болох юм.

 

 

Импортыг орлох бүтээгдэхүүнийг төмөр замчид дотооддоо үйлдвэрлэж байна   
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх