Өнгөрсөн онд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төсөл хөтөлбөрт 3 улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурснаар Ази Европыг холбосон транзит тээвэр Монгол улсын газар нутгаар дамжин өнгөрөх боломж бий болж байна. Ингэснээр бид энэ тээвэрт бэлэн байх ёстой. Монгол Улсын Засгийн Газар энэхүү төслийг санхүүжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай санхүүжилтийн хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Төмөр замын царигийн ялгаатай Замын-Үүд өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байна. Энэхүү төсөл хэрэгжиж логистикийн төв баригдсанаар Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм
Тус логистик төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй салбарын удирдлагууд энэ сард хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллах үеэрээ танилцаж үүрэг даалгавар өглөө.
Мөн Монгол Улсын төсвөөс төмөр зам дээгүүр авто тээврийн хэрэгсэл хоёр түвшинд гарах гүүрэн байгууламж, авто зам, цэвэр усны шугам, хамгаалалтын хашаа, холбоон кабель шугам, 10кВ-ийн дэд станц, 110 кВ-ийн өндөр хүчдэлийн дэд станц түүнийг өргөтгөх цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг бариад байна.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятадын 21 дүгээр товчоо” компани, зөвлөхөөр нь БНСУ-ын Сүсон, Монгол талаас Гео зураглал, NBCC кампаниуд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Одоогийн байдлаар төмөр замын нарийн өргөн царигийн далангийн ажлууд бүрэн хийгдэж дууссан байна. Түүнчлэн чингэлэг болон краны талбайн ажлууд болон барилга байгууламжийн суурийн цутгалтын ажлууд бүрэн хийгджээ. Мөн блок, зуурмагийн үйлдвэр, лаборатори, карьер, чулуу бутлуур ажиллаж байна.
Уг төсөл 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ложистик төвийн гүйцэтгэгч талаас тулгамдаж буй асуудлуудаа салбарын сайдад энэ үеэр уламжилсан. Тус төвийн барилгын ажлын тоо хэмжээнд өөрчлөлт орсноос үүсээд буй асуудлыг Төслийг санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банктай Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс ярилцаж энэ асуудлыг шийдвэрлэн графикт хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллана. Аливаа бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ эхнээс нь цогцоор нь асуудлыг шийдвэрлэж яваагүйгээс гацаа үүсч, зардал мөнгө өсөх, хугацаа хойшлох зэрэг сөрөг талууд үүсдэг. Бид цаашид энэ тал дээр анхаарч ажиллах ёстой хэмээн салбарын сайд тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн юм.
Ложистикийн төв байгуулагдсанаар 6 сая гаруй тонн ачааг шилжүүлэн ачих боломж бүрдэнэ. Ирэх онд бүтээн байгуулалтын ажил дуусаж, 2019 онд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
| ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАГДСАНААР ЖИЛД 6 САЯ ГАРУЙ ТОНН АЧААГ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт