Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УНАДАГ ДУГУЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2017/07/06
УНАДАГ ДУГУЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг санаачлан улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо.

 

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр унадаг дугуйн зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж нөхцөл бүрдэнэ.

 

Зөвхөн нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр гэдгээрээ онцлогтой. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хот суурин газрууд болон хот хоорондын авто замын дагуу унадаг дугуйн замыг барьж байгуулах, түүнийг төлөвлөх, унадаг дугуйн замын сүлжээг бий болгохоор төлөвлөж байна.

 

Өнгөрсөн жил  Зам, тээврийн хөгжлийн яамнаас унадаг дугуй тээврийн хэрэгсэлд тооцогддог тул авто машинтай адил дугуйны зогсоолтой байх санаачлага гаргаад яамныхаа гадаа дугуйн зогсоол байгуулсан. Энэ санал санаачлагын хүрээнд төмөр замын авто вокзал, Улсын их дэлгүүр, төв талбай зэрэг газрууд дугуйн зогсоолтой болсон. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, томоохон үйлчилгээний байгууллагуудыг гаднаа унадаг дугуйн зогсоолтой болгох, ажилчдынхаа дугуйгаар зорчиж ирэх боломж нөхцөлийг дэмжих талаар нэгдсэн уриалга гаргаж ажиллана.

 

Тус хөтөлбөр нь судалгааны ажлаа дуусч боловсруулалтын шатандаа явж буй бөгөөд ирэх 2018 оны 1-р сараас хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

 

 

УНАДАГ ДУГУЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх