Хичээлийн шинэ жил эхлэсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн нэмэгддэг. Үүнээс шалтгаалан зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг. Жил бүрийн энэ үеэр Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулдаг.
Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын нийтийн тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн О.Энхбатаас тодрууллаа:

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн урсгал ихээхэн нэмэгддэг энэ тал дээр ямар зохицуулалтыг хийж байгаа вэ?
- Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотыг зорьсон зорчигч урсгал нэмэгддэг. Иймд Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор зорчигч урсгалын тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж ажилладаг. Энэ жилийн хувьд “Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд бид зорчигчдын эрэлт хэрэгцээг хангасан тээвэрлэлтийг гүйцэтгүүлхийн тулд нэмэлт тээврийн хэрэгслүүдийн хуваарь, төлөвлөгөөг гаргаж, зорчигчдыг тээвэрлэж байна. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор нийт 1009 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж иргэдэд үйлчлээд байна.
Орон нутгийн Замын цагдаагийн албатай хамтран “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээний хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Энэ нь 21 аймагт байрлах орон нутгийн замын цагдаагийн тасгууд, автотээврийн хяналтын улсын байцаагч нар хамтран орон нутгийн замын постуудаар ажиллаж байна. Мөн нийслэлийн 4 чиглэлд автотээврийн хяналтын улсын байцаагч нар, замын цагдаагийн албаныхан хамтран явуулын хяналт шалгалтыг ажиллуулж байна. Жишээ нь: Лүн, Дархан, Багануур, Хоолтын шалгах цэг юм.

Энэ жил 2017 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор дээрх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Уг хяналт шалгалтаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээгүй, гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх, хамтарсан хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавих, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэж хэвшүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна.
Иймд иргэд өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээтэй, GPS-ын хяналттай, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдсан, даатгалтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд хурдыг хэтрүүлэлгүйгээр зорчих, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцхыг уриалж байна.
“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ
| “ОЮУТАН ТЭЭВЭР-2” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ