Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автотээврийн салбарын 12 шинэ стандартыг боловсруулжээ

2014/05/01
Автотээврийн салбарын 12 шинэ стандартыг боловсруулжээ

Автотээврийн салбарын шинэ стандарттай болж байгаа талаар өнөөдөр Зам тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар сэтгүүлчдэд дуулгалаа. Дэлхий дахинд мөрдөгддөг 300 гаруй стандарт байдаг аж. Тэгвэл манай улсад энэ чиглэлээр дагаж мөрдөх учиртай 66 стандарт байдгаас 24 нь олон улсын жишигт нийцсэн стандарт байдаг юм байна. Тиймээс ч эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж 12 стандартыг шинээр боловсруулжээ.

 Ингэхдээ монголын хөрсөнд буухуйц, 12 шинэ стандартыг боловсруулсан бөгөөд гадны стандартыг хуулахыг урьтал болгоогүй гэдгээ онцоллоо. Тухайлбал, Хүүхдийн автобус, автобус ба үйлчилгээнд тавих шаардлага, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын удирдлага зохион байгуулалтын тогтолцоо” зэрэг стандартууд багтаж байгаа аж. Ингэхдээ сонгож мөрдөх стандарт боловсруулснаараа онцлог юм байна.

Өөрөөр хэлбэл,  гурван өөр тээврийн хэрэгсэлтэй жолооч тус бүрт тохирох стандартыг сонгож, мөрдөх ажээ. Харин салбарын үйлдвэрлэгчид, компани, аж ахуйн нэгжүүдийг стандарт боловсруулахад оролцуулж, тэдний санал, хүсэлтийг сонссноороо хэрэгжилт тэр хэрээрээ урагштай байна гэж албаны хүмүүс үзэж байгаагаа энэ үеэр дуулгалаа. Дашрамд дурьдахад, дээрх стандартыг тун удахгүй албан ёсоор мөрдөж эхлэх юм байна

Автотээврийн салбарын 12 шинэ стандартыг боловсруулжээ   
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх