Монгол Улсын томоохон гол, мөрөн, нууруудад тэр дундаа Хөвсгөл нуурт 2000 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 10 хүрэхгүй усан замын тээврийн хэрэгсэл тоологдож байсан бол аймгийн төвүүдийг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж, орон нутаг руу чиглэсэн гадаад, дотоодын аялагчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалын салбар ч мөн хөгжин хүрээгээ тэлсээр байгаа билээ.
Иргэд зуны улиралд гол, мөрөн, нуур бүхий Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг зорин аялж амрах хандлага нэмэгдсээр байгаа бөгөөд энэхүү аялал жуулчлалын урсгалыг даган хувийн завь бүхий иргэд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх болсон байна. 2017 онд зөвхөн Хөвсгөл нуурт гэхэд л зуны улирал, баяр наадмын амралтын өдрүүдэд нийт 60000 орчим дотоодын болон гадаадын жуулчид амарсан гэсэн тооцоо гарсан байна.
Аялж, амарч буй иргэдийн дийлэнх хувь нь усан замын тээврийн хэрэгсэл болох “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад бага оврын завийг сонгон үйлчлүүлдэг байна. 2017 онд ЗТХЯ-наас Монгол орны томоохон гол мөрөн, нууруудад зорчигч тээврийн зориулалтаар усан замын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд шинээр батлагдсан хуулийг сурталчлах сургалт, семинарыг зохион байгуулснаас гадна усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогыг анх удаа нэгдсэн цогц арга хэмжээ болгон зохион байгуулсан юм.
Дээрх техникийн үзлэг, шалгалтыг хэрхэн зохион байгуулсан болон шалгалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амартүвшинтэй ярилцлаа.
-Манай улсад хичнээн усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ? Эдгээр тээврийн хэрэгслүүд нь шаардлага хангасан байдаг уу? Техникийн үзлэг, шалгалтыг зам, тээврийн салбарт анх удаа хийж эхэлсэн гэж сонслоо?
Энэхүү техникийн хяналтын үзлэг шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 110 дугаар тушаалаар байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Далайн захиргаа, Авто тээврийн үндэсний төвийн орон нутаг дахь техник оношлогооны алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон нутаг дахь улсын байцаагчдыгоролцуулан өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл, Архангай, Ховд, Увс зэрэг томоохон нуур, гол, мөрөн бүхий аймгуудад ажиллаж, үзлэг, шалгалтыг зохион байгуулснаас гадна улсын бүртгэлд хамрагдаагүй байсан усан замын тээврийн хэрэгслүүдийг бүртгэлд хамруулах, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, хууль, тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 155 усан замын тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 122 усан замын тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт тэнцсэн байна. Хөдөлгүүрийн болон бусад техникийн эвдрэл, гэмтлийн улмаас хөвөлтөд гараагүй буюу ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй усан замын тээврийн хэрэгслийг зөвхөн тооллогод хамруулаад байна.
-Завинд хийгдэх техникийн үзлэг шалгалт нь автотээврийн хэрэгсэлд тавигдах шалгуур үзүүлэлтээс ялгаатай юу?
АТҮТ-ийн техникийн үзлэг шалгалтад шаардлагатай зөөврийн техник, багаж, хүн хүчний нөөц боломжийг ашиглах, хамтран ажиллах, зарим хүрч ажиллах бололцоогүй аймгуудад тус байгууллагын орон нутаг дахь салбар нэгжүүдээр нь дамжуулан уг үзлэг шалгалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзээд Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч энэхүү үзлэг шалгалтыг явуулсан юм. Мөн ОБЕГ, МХЕГ-ын байцаагчид хариуцсан чиглэлийн шалгалтыг хийсэн. Ажлын хэсгийн зүгээс усан замын тээврийн хэрэгсэлд техникийн үзлэг шалгалтыг явуулахдаа хэд хэдэн шалгууруудыг гол үзүүлэлт болгосон. Тухайлбал, усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарч буй утааны бохирдлыг авто машины хөдөлгүүрээс ялгарах утаан дахь нүүрсхүчлийн хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрс устөрөгч зэрэг бодисын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээтэй дүйцүүлсэн байдлаар зориулалтын багажаар шалгаж, зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр хувьтай гарсан тээврийн хэрэгслийг зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд хөвөлтөд гаргахгүй байх, хориглох арга хэмжээг авч ажилласан. Мөн завины ёроолын усыг шавхагч насосын ажиллагаа хэвийн байгаа эсэх, завины их бие болон ёроол цоороогүй, шатахууны савны битүүмж, хөдөлгүүрийн тосны хэмжээ хэвийн түвшинд байх, түүнийг цаг тухайд нь сольж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Түүнчлэн аврах хэрэгсэл, хантааз, цагираг, уяа оосор, якорь, гэрэлтүүлэг, дохио, эмийн сан, галын хор зэрэг аюулгүй ажиллагаатай холбоотой дагалдах хэрэгслийн иж бүрдэл, бүрэн бүтэн байдлыг шалгасан.
-Техникийн үзлэг, шалгалтыг цаашид жил бүр зохион байгуулах уу?
“Усан замын тээврийн тухай” хуучин мөрдөж байсан хуулинд уг үзлэгийг гурван жил тутам хийхээр заасан байсныг өөрчилж хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу жил тутам зохион байгуулахаар болсон. Үзлэгийг жил бүр зохион байгуулах гол зорилго нь нэгдүгээрт, техникийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаад хяналт тавих ажлын хүрээнд усан замын тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагаатай холбоотой техник, хэрэгслийн бүрдэл, бэлэн байдал, аврах хантаазнуудыг зорчигчдын тоогоор авч явж байгаа эсэхийг шалгах, хоёрдугаарт, байгаль орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх үүднээс шаардлага хангахгүй, үзлэгт тэнцээгүй усан замын тээврийн хэрэгслийг хөвөлтөд гаргахыг хориглох ажлыг хэвшүүлэх явдал юм.
-Цаашид дотоодын усан замын тээврийг хөгжүүлэхэд танай байгууллагын зүгээс ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?
Манай байгууллагын зүгээс усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг “жолоочийн хариуцлагын даатгал”-д хамруулах, зорчигчдыг амь насны даатгалтайгаар зорчуулдаг болгох асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ нь усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй зорчигчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ болох юм.
Манай улсад усан замын тээврийн хэрэгслийн тоо жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай байгаа нь цаашид энэ салбарын дүрэм, журмыг тодорхой болгох, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллахыг биднээс шаардаж байгаа юм.
Мөн шинээр батлагдсан “Усан замын тээврийн тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд усан замын тээврийн салбарын дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Үүнд “Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх, сургалтын хөтөлбөр батлах”, “Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектод гэрчилгээ олгох”, “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-уудын төслийг боловсруулж байна.
.jpg)
| Усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогыг анх удаа нэгдсэн цогц хэмжээнд зохион байгуулжээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МЭНДЧИЛГЭЭ
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
Нээлттэй мэдээлэл
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ