ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 55 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат хүндэт профессор, багш, оюутан, төгсөгчидөд зам, тээврийн салбарын нийт ажиллагсадынхаа өмнөөс болон хувиасаа баяр хүргэж үг хэллээ.
Тэрээр “Энэхүү түүхт 55 жилийн ойн босгон дээрээс эргэн харахад тус сургуулийг автотээврийн механикч инженер, тээврийн инженер-эдийн засагч, логистик менежмент, нисэх техникийн механикч, үйлдвэрлэлийн механикжуулалт зэрэг 10 гаруй мэргэжлээр долоон мянга гаруй мэргэжилтэн төгсөн гарч улс орны эдийн засгийн суурь бүтэц болох тээврийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгааг бахархан дурьдахад таатай байна” гэлээ. Тэдний дотроос олон зуун хөдөлмөрийн сайчууд төрөн гарсны дотор Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат ажилтнууд цөөнгүй төрөн гарч, Шинжлэх ухааны докторын зэргийг 4 хүн, Боловсролын докторын зэргийг 90 орчим хүн тус тус хамгаалсан талаар онцоллоо.
Тус сургуулийн оюутнууд нисэх болон авто загварын олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөөр байгаа бөгөөд эдгээр бүтээлч санал, санаачлагаа цаашид үргэлжлүүлэн үр нөлөөтэй зохион байгуулахыг тэрээр уриалав.
Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат нь тус сургуульд багшилж, эрдэмтэн багш нартай мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсны хувьд сургуулийнхаа хөгжил дэвшил, ололт амжилтаар байнга бахархаж, сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаагаа энэ үеэр онцлон тэмдэглэлээ.
Тэрээр зам, тээврийн салбарт ажиллаж буй нийт ажиллагсадынхаа өмнөөс түүхт сургуулийнхаа 55 жилийн ойг тохиолдуулан биеийн тамирын заал болон Иргэний нисэхийн кабенитийг иж бүрэн тохижуулахаар болж, тус сургуульд 10 ширхэг суурин компьютер бэлэглэлээ. Мөн Зам, тээврийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш нарыг салбарын шагналаар шагнаж урамшуулсан байна.






| МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн сайдын 2026 оны эхний шуурхай хуралдаан боллоо
Төрийн дээд одон, медалиар шагналаа
Зам, тээврийн яам тайлангийн хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд
Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Г.Ганболд ажлаа хүлээж авлаа
ЖАЙКА-гийн судалгааны баг байгаль орчин болон нийгмийн асуудлын судалгааг хэрэгжүүллээ
Б.Дэлгэрсайхан: ЗТЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран нүүрс тээврийн компаниудыг шалгана
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 1-р улиралын хурлын төлөвлөгөө
Хөшигийн хөндий - Мандалговь чиглэлийн авто замын урьдчилсан судалгааны ажил
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа ба тээврийн бодлого” сэдэвт үндэсний сургалт болж байна
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Итали Улстай автотээврийн хэлэлцээр байгуулав
ЗТЯ-ны албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” аянд нэгдэж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Төмөр замуудын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой үзлэг эхэллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно
Олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа
ЗГ: Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Б.Дэлгэрсайхан: Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой олон чухал төслийг салбартаа ээлж дараатай хэрэгжүүлэх болно
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Нээлттэй мэдээлэл
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА