Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас МУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллаагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцож хоёр талаас тавьж буй саналуудын талаар нээлттэй ярилцлаа. Элчин сайд Шин Хаймин “БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд МУ-д айлчлах үеэр хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцсоноор хоёр улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан. Зам тээврийн салбарт Хятадын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байгаа 500 сая долларын хүрээнд Баянхонгор Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км, Тосонцэнгэл Улиастайн 114 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын хурдны авто зам төслийг барих ажлууд амжилттай хэрэгжиж байна. Дээрх төслүүдийг хугацаанд нь чанартай дуусгах, мөн Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын дэд бүтцийн төслийг анхаарч өгнө үү” гэж энэ үеэр хүслээ.
Ж.Бат-Эрдэнэ сайд “Хятадын коммунист намын 19 дүгээр хурал амжилттай хуралдаж “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд олон чухал асуудлуудыг хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна. Монгол Хятад хоёр улс бурхнаас заяасан мөнхийн хөршүүд. Олон зуун жилийн харилцаатай бидний хамтын ажиллагааг сайжруулахад зам тээврийн салбар чухал үүрэгтэй юм. Миний хувьд өмнө нь салбарын ТНБД-аар ажиллаж байхдаа БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хэд хэдэн төслийг хариуцан ажиллаж байсан. Эдгээр төслүүд монголын эдийн засагт нөлөөлөхүйц үр дүнгээ өгснийг энд онцлон дурдахад таатай байна.
Таван толгойт Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг дуусгах нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилтот ажлын нэг юм. Засаг солигдсонтой холбогдуулан ажлын хэсэг шинэлэгдэх тул энэ асуудлыг шинэ Ерөнхий сайд болон ЗГ-ын хэмжээнд ахин хэлэлцэнэ. Миний хувьд хоёр улсын ашиг сонирхлыг нэгтгэн төслийн хэрэгжилтийг хурдасгахад санал нэг байна. “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд МУ, БНХАУ-тай хамтран хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал ач холбогдлоороо азид тэргүүлэх чиглэлд тооцогдох Замын-Үүд-Алтанбулагийн хатуу хучилттай замыг барих. Төмөр замын салбарт дамжин өнгөрөх ачаа тээврийн чадавхийг сайжруулах, зүтгүүрийн вагоныг нэмэгдүүлэх, замын даац, чанарыг сайжруулах саналыг та бүхэн анхааралдаа авч дэмжин ажиллахыг хүсье. Төмөр замын шинэчлэлийг хийснээр тээвэрлэлтийн хүчин чадал 30 гаруй сая тн болж дээшлэх юм.
Мөн Таван толгойн орд газраас Гашуунсухайт-Ганцбоомтоор өмнө нь 1400-1600 орчим нүүрс тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байсан бол Хятадын талаас 400-500 болгон бууруулснаар урт дараалал үүсч, нүүрс тээвэрлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хүндрэл учраад байна. Иймд эрхэм Элчин сайд та энэ асуудалд анхаарч үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Бид та бүхний дэмжлэг туслалцааг бодит ажил болгоход хүндрэл чирэгдэлгүй аль болох шуурхай ажиллах болно. Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд Элчин сайдад ажлын амжилт хүслээ.
| Ж.Бат-Эрдэнэ сайд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ