Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийн хугацааг дахин нэг жилээр сунгалаа

2014/02/20

Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал Москва хотноо энэ сарын 13-14-нд болсон байна. Энэ удаагийн хурал “Coal Mongolia” олон улсын чуулга уулзалтаас хэдхэн хоногийн өмнө болсноороо онцлогтой гэж хэлж болох юм. ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Советийн хуралд оролцохоор манай талаас УБТЗ-ын Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Ерөнхий хорооны гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга н.Болдбаатар, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Эрдэнэ нар оролцсон байна.

 

Советын гишүүд энэ удаагийн хурлаар УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг жинхлэх эсвэл солих асуудлыг хэлэлцжээ. Учир нь өнгөрсөн 11 дүгээр сарын 6-нд болсон Советын хурлаар түүний бүрэн эрхийг энэ хоёрдугаар сар хүртэл сунгаад байсан юм. Тэгвэл энэ удаа Москва хотноо болсон Төмөр замын Ерөнхий хорооны хурлаас УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж буй Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг хугацааг дахин нэг жилээр сунгахаар боллоо.

УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийн хугацааг дахин нэг жилээр сунгалаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх