Ихэнх нутгаар их хэмжээний цас орсноос орон нутгийн чиглэлийн замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдах, гулгаа үүсэх зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа.
Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн мэдээллийг шуурхай авч холбогдох удирдлагуудад үүрэг өгч байгаа бөгөөд орон нутгийн АЗЗА компаниуд 24 цагийн турш бэлэн байдалд ажилласнаар хаагдсан зам даваа байхгүй, хөдөлгөөн саадгүй нэвтэрч байна.
Өнгөрсөн шөнө Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан баг Улаанбаатар-Өвөрхангайн чиглэлд гулгаа үүссэн, цас ихтэй байгаа зам даваануудтай биечлэн танилцаж тухайн чиглэлд ажиллаж байгаа АЗЗА компаний удирдлага, ажилтнуудтай уулзан газар дээр нь чиглэл өглөө.

Ж.Бат-Эрдэнэ: Гулгаатай зам даваанд 160 гаруй ажилтан 24 цагаар ажиллаж байна
-Яг одоо шөнийн 1:40 минут болж байна. Таны хувьд Улаанбаатар Өвөрхангай чиглэлийн цас их орсон, гулгаатай зам даваануудыг үзэж газар дээр нь үүрэг өгч байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд замын нөхцөл байдал ямар байна вэ?
Ихэнх нутгаар цас орж, зарим газар шуурч байгаатай холбогдуулан Зам тээврийн яам, Авто тээврийн Үндэсний төв мэдээллийг цаг бүр авч шуурхай удирдлагаар хангаж ажиллаж байна. Улсын хэмжээнд 47 зам засвар арчлалтын шуурхай ажлын хэсэг ажилдагаас өнөөдөр 22 ажлын хэсэгт 160 гаруй ажилтан 24 цагаар засвар арчлалтыг хийж байна. Говийн аймгуудын ажлын хэсгүүд бэлэн байдалд байна.
Одоогийн байдлаар зүүн талруугаа Чойр, Налайх, Хоолтын даваа орчим, хойшоо 52-ын даваа, баруун тийш Шарт, Бумбатын даваа, Архангайн Цагаан даваа, Багануурын замд гулгаа үүссэн. Гэхдээ газар дээрээ бөглөрөл үүсээд машинууд овоорсон юм алга. АЗЗА-нууд маань өнөөдрийн байгаа хүчин чадлаар техник хэрэгсэлтэйгээ 7-10 хүн нэг цэг дээр ажиллаж байна. Гулгаа үүссэн хэсгүүд дээр элс хайрга, бодис цацаж машинуудаа нэвтрүүлж байгаа гэсэн мэдээллийг аваад байна.
-Зам тээврийн яамны хувьд 11 сарын эхний цас өвөлжилтийн бэлтгэлд анхааруулга өгчих шиг боллоо. Ер нь салбарын хувьд өвлийн бэлтгэл хэр хангагдсан бэ. Техник тоног төхөөрөмж, элс давс бодисын нөөц ямар байна?
-Өвөлжилтийн бэлтгэл 90-ээд хувьтай хангагдсан. Энэ жилийн цаг уурын урьдчилсан мэдээгээр цас их орох төлөвтэй байгаа. Хэрэв үргэлжилсэн их цас орвол эдийн засгийн хувьд хүндэрнэ. Нийт авто замын сүлжээний засвар ашиглалтыг хийхэд 50 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Гэтэл энэ жил дөнгөж 12 тэрбум тавигдсан. Өнөөдөр эхний цаснаар гэхэд нэг АЗЗА-аас хэдэн инженерүүд 2-3 техник хэрэгсэлтэй л ажиллаж байна. Гол нь тавьсан замаа арчлахгүй бол хэдэн зуун км зам бариад ямар ч үр дүнгүй.
Нөхцөл байдал боломжийн гэж хэлж чадахгүй ч замчид маань бүх хүчин чадлаараа ажиллаж байна.
АЗБХЗГ-ын дарга Д.Доржханд: Шуурхай ажилласны үр дүнд хаагдсан зам даваа байхгүй
-Энэ жил ер нь өвөлжилтийн бэлтгэл хэр байна танай замынхны хувьд?
Энэ жилийн хувьд маш хүнд жил болж байна. Зун нь маш их үер бууж далан сэтэрсэн, хиймэл байгууламжууд нурсан. Үнэхээр ажлын бэлэн байдлыг шалгасан зун боллоо. Гэтэл өвөл нь хүндрэх төлөвтэй байна.
Зам тээврийн хөгжлийн яамны харьяа 47 шуурхай ажлын хэсэг хүндрэлтэй зам дагуу бөглөрдөг, шуурдаг, гулгаатай газруудад гарсан ажиллаж байна. Хаагдсан зам даваа байхгүй. Бидний замд явж шалгасан байдлаар Баянчандманий ажлын хэсэг зам дагуу арчлалтаа хийгээд бэлэн байдлыг хангаад явж байгаатай таарч уулзлаа. Үнэндээ байгаа бололцоо, нөөцөөрөө бид 24 цаг ажиллаж байна. Гэвч хөрөнгө зардал энэ жил маш бага тавигдсан, хүнд байна. Өвөлжилт хүндэрвэл бараа материал, шатахуунаа зээл аваад ч бол засвар арчлалтаа бүгдийг хийнэ. Бидний гол үүрэг бол ард иргэд, тээврийн хэрэгслийнхээ аваар осолгүй ая тухтай зорчих нөхцлийг бүрэн биелүүлэх явдал юм. Өнөө шөнө сайдын явсан шалгалтаар харьяа газрууд маань сайн ажиллаж сайн үнэлгээ авч байна. Эд нар маань шөнөжин ажиллаад замын нөхцөл хэвийн болтол шаардлагатай бүх арга хэмжээг авна.
-Тоног төхөөрөмж бодисын нөөц хангалттай биш гэсэн асуудал сая яригдлаа. Ер нь яаж тооцдог вэ?
-Бодисын хэмжээг хатуу хучилттай авто замын урт буюу км-ээр нь тухайн аж ахуйн нэгжийн нийт нөөц бэлдэх хэмжээг тогтоодог. Одоогийн байдлаар Баянчандмань АЗЗА 30-аад тонныг нөөцлөхөөс 11 тонныг нөөцөлсөн байна. 12 сар гаргаад ахиад хэдий хэмжээний нөөц бэлтгэхээр байна гэдгийг тооцоод нөөц базаана.
.jpg)
2017-11-07 ны 11:00 цагийн байдлаар:
11 сарын 7 ны 11 цагийн байдлаар урд чиглэлд Улаанбаатар-Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум, зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, баруун чиглэлд Улаанбаатар-Арвайхээр, Архангай, Завхан-Тосонцэнгэл чиглэл, Улаанбаатар-Дархан-Уул, Орхон хойд чиглэлд гулгаатай байна. Тухайн чиглэлийн замуудад 24 цагийн хяналт тавин шуурхай ажиллаж элс хайрга, бодис цацсанаар цасанд сууж боогдсон тээврийн хэрэгсэл байхгүй гэсэн мэдээллийг Зам тээврийн хөгжлийн яамнаас өглөө.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам
| ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ орон нутгийн замын нөхцөлтэй танилцаж шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт