УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та саяхан Өмнөговь аймаг дахь Гашуун сухайтын боомтын нөхцөл байдалтай ирлээ. Тэнд үүсээд буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой байна вэ?
-Засгийн газрын нэн тэргүүний бодлого бол эдийн засгийг чадвахжуулах. Үүний нэг хэсэг нь уул уурхайтай холбоотой асуудал байгаа. Тэр тусмаа Тавантолгойн нүүрсний орд тойрсон асуудал.
Сүүлийн үед хятадын талаас хяналт шалгалтаа чангатгасан. Үүнээс улбаалаад 100 гаруй км газар дараалал үүссэн нөхцөл байдал бий болсон байна. Тодорхой хэлбэл нэг жолооч арав гаруй хонож байж хил гарч нүүрсээ буулгах жишээтэй. Яг энэ асуудалтай газар дээр нь очиж танилцах, тээврийн асуудал дээр нь тодорхой зохицуулалт хийх шаардлага гарч Гашуунсухайтад ажиллаад ирлээ.
Тээвэрчидтэй уулзаж байхад төрийн зүгээс зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна. Үүнтэй холбоотойгоор Цагаан хадны боомтыг сэргээх асуудал нэн шаардлагатай байна гэдгийг нүүрс олборлогчид хэлж байна. Миний хувьд үүнтэй санал нэг байгаа.
-Зам харилцааны асуудалтай ч шууд холбогдох байх. Өмнөх Засгийн газрын үед баригдаж байгаад санхүүжилтийн улмаас зогсчихоод байгаа Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр зам энэ Засгийн газрын үед баригдах уу. Үүн дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Зам тээврийн хөгжлийн яамнаас нэн тэргүүнд хийгдэх ажлын жагсаалтад энэ төмөр замын асуудал орсон байгаа. Сая явахдаа өмнө нь хийгдсэн төмөр замын ажлуудаа үзээд ирлээ. Ямар ч байсан нийт ажлын 50 гаруй хувь нь хийгдсэн байна.
Мөн ус, бороонд элэгдсэн, сэтэрсэн зэрэг зүйлүүд анзаарагдсан. Цаашдаа бидний тооцоолж байгаагаар хөдлөх бүрэлдэхүүнтэйгээ нийлээд 500 орчим сая ам.доллараар энэ төмөр замын асуудал цогцоороо шийдэгдэх юм байна гэж харж байгаа. Үүнийг Засгийн газарт танилцуулсан.
Манайхтай хамгийн ойрын зах зээл бол БНХАУ. БНХАУ-ын талтай элчин сайдын хүрээнд өнгөрсөн хугацаанд тодорхой яриа хэлцлийг хийсэн. Элчин сайдын зүгээс олборлолт, тээвэрлэлт, худалдан авалт гэх мэт цогц байдлаар нь авч үзсэний үндсэн дээр хөрөнгө оруулалтыг нь шийдэж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлье гэдэг саналыг гаргасан байгаа.
-Сайхан мэдээ байна. Ойрын үед Засгийн газраас Зам тээврийн салбарт ямар томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөөд байгаа бол?
-Эхний ээлжинд Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр замыг барьж дуусгана. Хоёрдугаарт, нүүрс тээвэрлэлтэй холбоотой ганц хоёр замыг шинээр барих шаардлагатай байна.
Урд хөрш рүү нүүрсээ гаргахын тулд одоо ашиглагдаж байгаа Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замын нэвтрэх бололцоог нь өргөтгөх, Ханги мандал зэрэг боомтууд руу шинээр зам тавих шаардлага байгааг сая явж ирэхдээ олж харлаа. Энэ утгаараа уул уурхайн замуудаа сайжруулж, шинээр зам барихад түлхүү анхаарч ажиллана гэсэн бодолтой байна.
Мөн Улаанбаатар хотоо бүх аймгуудтайгаа автозамаар холбох ёстой. Энэ Засгийн газрын үед таван аймгийг автозамаар Улаанбаатар хоттой холбох төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажил хийгдчих юм бол үндсэндээ бүх аймгийн төвүүд Улаанбаатар хоттойгоо хатуу хучилттай замаар холбогдчих юм.
Дараагийн ээлжинд уул уурхай, аялал жуулчлалын замуудаа бид барих ёстой. Хаана мөнгө эргэлдүүлж, ашиг бий болгож болж байна, тэр газрууд руугаа аялал жуулчлалын зам тавих ёстой.
Төмөр замын хувьд босоо тэнхлэгийн төмөр замынхаа хүчин чадлыг сайжруулах шаардлагатай болсон байна. Одоогийн байдлаар бид төмөр замаар 24 сая тонн бараа тээвэрлэж байна.
Цаашдаа энэ тоог богино хугацаандаа 30 сая тонн, урт хугацаандаа 70 сая тонн болгох зорилготой байгаа. Энэ зорилтдоо хүрэхийн тулд 400 гаруй км зам засварын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Ачаа тээвэрлэлтээ нэмэгдүүлхийн тулд хөдлөх бүрэлдэхүүнээ ч мөн шинэчлэх хэрэгтэй байна.
Дараагийн нэг чухал зүйл бол МИАТ компанийн асуудал. Бидний хувьд МИАТ-ийг тодорхой хэмжээгээр дэмжих зайлшгүй шаардлага бий.
МИАТ-ийг өрсөлдөх чадвартай болгож, агаарын хаалгаа нээснээр маш их жуулчид манай улсыг зорих боломжтой болно. Ингэж байж том хэмжээний орлого улсын төсөвт орох учиртай. Одоогийн байдлаар манай агаарын зам хаалттай шахуу байна.
-Та “Шинэ хөдөө” нэртэй хөтөлбөр эхлүүлээд ажил хэрэг болгоод явж байгаа. Энэ хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж, төсөөлж байгаа вэ?
-Нэг сонин юм хэлэхэд, “Баяжицгаая” гэж уриалмаар байгаа юм. Ингэж хэлэхээр зарим нь шоолох байх. Гэхдээ иргэд баян болж байж улс орон маань хүчирхэг болно. Сүүлийн үед “баяжих” гэдэг энэ үгнээс их цэрвэдэг болж. Гэхдээ энэ үгний цаана сайхан амьдаръя л гэсэн санаа байгаа. Баяжицгаая гэдэг маань товчхондоо амьдарлынхаа өртөг, амжиргааныхаа чанарыг нийтээрээ дээшлүүлье л гэсэн үг.
Солонгост “Шинэ тосгон”, японд “Нэг тосгон - Нэг бүтээгдэхүүн” гэдэг хөдөлгөөн өрнөөд удаж байгаа. Эдгээр улсуудын тухайд үүнийгээ брэнд болгоод дэлхий нийтэд тарааж байна. “Шинэ хөдөө” гэдэг бол үүний л нэг хувилбар нь.
Бидний хэрэглэж байгаа гол нэрийн бүтээгдэхүүнүүд үндсэндээ хөдөө аж ахуйн гаралтай байна. Мал, мах, ноос, цагаан идээ, арьс шир гэх мэт. Үндсэндээ шинэ хөдөө төслийн зорилго нь хөдөө орон нутагт үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр нэмэгдлүүлэх явдал юм.
Өнөөдрийг хүртэл бид зах зээлийг төрийн зохицуулалт бодлогын гадна хаясаар ирсэн байна. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр ажиллаж чадсан нь амьдар гэдэг хатуу зарчмаар явж иржээ. Энэ бол тийм ч зөв шийдэл биш.
Ойрхоны жишээ гэвэл хятад байна. Тэнд яаж байна гэхээр иргэндээ тариа ногооны үрийг нь өгч газрыг нь олгоод эргэлтийн хөрөнгө зээл гэх мэт асуудлуудыг нь шийдэж өгөөд “амьдар”гэдэг шаардлагыг тавьж байна. Үүнийхээ дараа та нарын бий болгосон бүтээгдэхүүнийг чинь энэ компани худалдаж авна гээд заагаад өгчихөж байна.
Энэ мэтээр зохицуулалт хийгээд зах зээлийг нь нээгээд өгөхөөр хүмүүс дор бүртээ амжиргаатай болж хувирч байгаа юм. Тэгэхгүйгээр зах зээлийнхээ хуулиар та нар амьдарцгаа гээд зөнд нь орхичихоор болохгүй байна шүү дээ. Үүнийг л “Шинэ хөдөө” хөтөлбөр шийдэх юм.
-Таны хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг саналтай байсан гишүүдийн нэг. Энэ утгаараа таныг “32-ын бүлэг”-ийг төлөөлж энэ Засгийн газарт ажиллаж байгаа гэх хардлага бий?
-Нам гэдэг улстөрийн инститүц улс орныг удирдан жолоодож авч явах өөрсдийн хувилбарыг боловсруулдаг. Манай нам ч ялгаагүй тэр хувилбараа ард түмэндээ танилцуулж сонгуульд ялалт байгуулсан.
Энэ утгаараа “Хэрвээ Засгийн газар ажиллаж чадахгүй байгаа бол нам дээр очиж тайланг нь тавиулъя. Нам нь эргээд хариуцлагаа тооцог. Нам дээрээ очиж Засгийн газрынхаа алдаа дутагдлыг ярь” гэдэг шаардлагуудыг бидний хэсэг гишүүдийн зүгээс анхнаасаа тавьсан.
Нөгөө талынхан маань юу гэж хэлсэн гэхээр, “Үгүй ээ. Ийм зүйл байж болохгүй. Энд нам ямар ч хамаагүй. 65 гишүүн бүлэг дээрээ асуудлыг шийдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ийм л зөрөлдөөн болсон. Зарчмын зөрүүтэй энэ мэт үл ойлголцлоосоо болоод МАН хоёр хуваагдсан фракци маягтай болчихлоо.
-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын асуудал гишүүдийн дунд багагүй талцал, маргаан үүсгэсэн. Тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүнийг ингэж гадаад улсад элчин сайдаар явуулах нь зөв зүйл мөн үү. Улс төрч, УИХ-ын гишүүнийхээ хувьд та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Элчин сайд гэдэг бол гадаад оронд улсаа төлөөлж, улсынхаа бүх л нууцтай холбоотой асуудлуудыг барьж байдаг хүн. Энэ утгаараа нэг их буруудаад байх зүйл байхгүй болов уу.
Харин Байнгын хорооны хуралдаан дээр ярьсан зарим нэг нууцтай холбоотой байж болзошгүй хэлж, ярьсан үгнүүд нь хэрвээ үнэн бол ёс зүйн болон хариуцлага талаасаа байж болохгүй зүйл. Нөгөөдүүл нь ч бас тэгж яриулах зүйлтэй байж л байдаг. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг зүйл байх.
Эх сурвалж: Zuv.mn
| Ж.Бат-Эрдэнэ: Эхний ээлжинд Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр замыг барьж дуусгана | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ