“Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хоёр дахь гэрээг батлахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ хөтөлбөрөөр Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоос Баян-Өлгийн Цагааннуур сумын Улаанбайшинт хилийн боомт хүртэл 743,1 км хатуу хучилттай автозам тавих, санхүүжилтийг нь олон үе шаттай хийхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк тохиролцсон юм.
2011 онд баталсан эхний гэрээгээр Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103,3 км зам барьж байна. Хуралдаанаар дэмжигдсэн хоёр дахь гэрээгээр 189,7 км зам барих ба үүнд шаардагдах 135,5 сая ам.долларын 125 саяыг Азийн хөгжлийн банк, үлдсэнийг Монгол Улсын Засгийн газар гаргах юм байна.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамын төслийн хоёр дахь гэрээ байгуулна | |
Зам, тээврийн яам Facebook |