НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д Зам, тээврийн хөгжлийн яам нэгдэв. Уг аяны хүрээнд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, албан хаагчдын хуулиар хүлээсэн үүрэг, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг тус яамны жендерийн орон тооны бус салбар зөвлөлөөс зохион байгуулав. ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Н.Бaт-Эрдэнэ нь хамт олондоо хандаж “Албан хаагч бүр цагаан туузаа зүүж, хүн бүр хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх"-ийг уриалсан юм.
Зам, тээврийн хөгжлийн яам "Хүчирхийллийн эсрэг аян"-д нэгдлээ | |
Зам, тээврийн яам Facebook |