Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн зохион байгуулна

2018/01/17
“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил”  зөвлөгөөн зохион байгуулна

“Монголын төмөр зам” ТӨХК энэ сарын 22, 23-ны өдрүүдэд “Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус зөвлөгөөн нь “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төмөр замын зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник-эдийн засгийн үндэслэлийн санхүү, эдийн засгийн үнэлгээг сайжруулах, ачаа тээврийн судалгааг бодитой тооцох зорилгоор зохион байгуулагдах юм.

Зөвлөгөөнд Монгол Улсын холбогдох яамд болон Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд, мөн ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.

 Энэхүү зөвлөгөөнд Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ажахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

  Холбогдохутас: 99211071, 70006622, 70106655

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн зохион байгуулна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх