Зам, тээврийн хөгжлийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ЗТХЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, МХЕГ, МУЗН, Цагдаагийн алба болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдал” үндэсний зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2010 онд 64/255 дугаар тогтоол батлан 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хороо байгуулсныг миний бие ахлан ажиллаж байна. Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүд замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг зөвхөн замын хөдөлгөөнд оролцогч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд түлхүү тусгадаг байсан. Харин энэ удаад бид “Хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин” гэсэн дөрвөн элементийг цогцоор нь авч үзсэнээрээ онцлогтой.
Стратегийг хэрэгжүүлэх хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль, аюулгүй байдлын олон улсын 8 стандарт, 26 дүрэм журмыг баталсан. Мөн зам, замын байгууламжийн чанарыг сайжруулах, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулж ажиллаа.
Үүний үр дүнд 100 мянган хүнд ногдох гэмтэл 623,5 байсан бол 564,2 болж, нас барсан хүний тоо 20,7 байсан бол 16 болж тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Цаашид тодорхой арга хэмжээг хэвшүүлэхийн зэрэгцээ байнга шинэчилж байх, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд заасан сангуудыг бий болгож, ашиглах нөхцлийг нь бүрдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, зам, тээврийн аюулгүй байдалтай холбоотой олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох, нэн шинэ, тэргүүний стандарт, норм, дүрмүүдийг нутагшуулах, үндэсний хэмжээнд мөрдөгдөж байгаа эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг хийхэд иргэдийнхээ санаачилгыг ч авч ажиллана”. Ер нь ЗТХЯам болон сайдын зүгээс 2018 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, осол аваарыг бууруулахад онцгой анхаарах жил болгоно гэдгийг энэ үеэр онцоллоо.
Энэ үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад идэвхи санаачилгатай ажилладаг, нийгэмд нэр нөлөөтэй хоёр иргэнийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч”-ээр, 11 байгууллагыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжигч байгууллага”-аар шалгаруулан хамтран ажиллахаар батламж гардууллаа. Мөн Замын цагдаагийн албанд хяналтын систем бүхий 80 ш IPad, Улаан загалмайн нийгэмлэг болон аймгуудад эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх 32 иж бүрэн хэрэгслийг гардуулан өглөө.
Тус техник нь зам тээврийн ослын шалтгааныг зөв тогтоох, хариуцлагын тогтолцоог бий болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тодорхой чиглэлд зохион байгуулахад болон алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой аж. Эдгээр техник хэрэгслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олгож байгаа юм.
Зөвлөгөөний хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, Үндэсний стратегийн хэрэгжилт, анхаарах асуудал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, Олон улсын туршлага болон судалгааны ажил сэдвүүдийн хүрээнд холбогдох байгууллагын удирдлага болон мэргэжилтнүүд зөвлөлдөж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зөвлөмж гаргалаа.
| Ж.Бат-Эрдэнэ: 2018 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, осол аваарыг бууруулахад онцгой анхаарах жил болгоно | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт