Монгол Хятадын зам тээврийн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа
БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. БНХАУ-тай зам, тээврийн салбарт иж бүрэн түншлэл, хамтын ажиллагаатай явдаг манай улсын хувьд салбарын олон тулгамдсан асуудлыг шийдэх, Монгол улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог юм.
Айлчлалын эхний өдөр ЗТХ-ийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлуудаар албан ёсны хэлэлцээ хийлээ.
БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн уулзалтын эхэнд, 2014 онд Монгол улсад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд хоёр улсын хооронд бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, тэр дундаа зам тээврийн салбарт улам эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Талууд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгийн үзэл санаа нийцэж байгааг онцлоод хоёр санаачилгыг уялдуулсан хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулахын чухлыг тэмдэглэлээ.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд авто тээвэрлэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2011 оны авто тээврийн хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх тээврийн яамд хоорондын протоколд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудлыг хоёр талын ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж, энэ онд болох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр гарын үсэг зурахаар тохиролцлоо.
2016 онд байгуулсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гурван улсын хамтарсан хорооны хурлыг 2018 оны эхний хагаст Бээжин хотод зохион байгуулахаар боллоо.
Монгол улсын уул уурхайн экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих хүрээнд Таван толгой-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэх чиглэлд хамтран ажиллах асуудлыг энэ үеэр хэлэлцлээ.
Мөн хоёр тал Гашуун сухайт Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг тохиролцох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.
Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Хоёр улсын эдийн засгийг дэмжих хүрээнд Таван толгой Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих, авто замыг шинэчлэх асуудалд Монгол улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэв. Тэрээр цаашид нүүрс тээвэрлэх авто замыг шинэчлэн сайжруулах, Гашуун сухайт-Ганцмод боомтоор хил нэвтрэхэд тээврийн хэрэгслийн дарааллыг багасгах, учирч буй хүндрэлүүдийг арилгах талаар БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс анхаарал хандуулж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд шуурхай арга хэмжээ авахыг хүслээ. Ли Сяопөн сайдын зүгээс асуудлыг судалж ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдэв.
БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад Европын чиглэлд дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. 2017 онд МУ-аар дамжин өнгөрөх чингэлэгийн галт тэрэгний тээвэрлэлт гурав дахин өссөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, Эрээн боомтын нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг багасгах зорилтын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Монгол Хятадын хилийн төмөр замын Ханги-Мандал боомтыг нээх, холболтын цэгийг тохиролцох асуудлуудыг хөндөн тавилаа.
Хятадын талаас энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр талын холбогдох байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.
“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын Төв, Хойд, Зүүн коридор, Азийн авто замын сүлжээний АН3 замын хэсэг болох Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн авто замыг шинэчлэх төслийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татаж, хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлаар тохиролцоонд хүрч 2018 оны хоёрдугаар хагаст нээхээр шийдвэрлэв.
Монгол Хятад хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Эйр Чайна” компанийн хооронд аялалын дугаар хуваан эзэмших саналыг дэмжин холбогдох арга хэмжээ авахыг хүсэв.
Мөн монголын агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд үйлдэж буй нислэгийг сунган Улаанбаатар-Улаан-Үд-Манжуур-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхэд шаардлагатай зөвшөөрлийг олгож дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн Үндэсний тээвэрлэгч “МИАТ” ТӨХК 2018 оны өвлийн улирлаас эхлэн БНХАУ-ын Чэндү, Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгааг дуулгаад энэ нь хоёр улсын аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарыг өргөжүүлэх чиглэлд томоохон алхам болно гэж үзэж буйгаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ онцолсон юм.
Мөн сайд нарын уулзалтын үеэр Монгол Улсын далайн захиргаа, БНХАУ-ын Далайн захиргааны хооронд туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр манай хоёр улс тээврийн бүх салбарт хамтын ажиллагаатай болж байгаа төдийгүй цаашид далайн тээврийн салбарт идэвхитэй хамтран ажиллахаар болж байна.
БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс Олон улсын далайн байгууллагын А категорийн сонгуульд БНХАУ-ыг дэмжсэн явдалд Монголын талд талархалаа илэрхийлж дээрх санал, хүсэлтүүдийг бүрэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг Монгол улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр эцэслэн гарын үсэг зурахаар тохиролцов.
| ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ