Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийх үеэр Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын анхдугаар чуулга уулзалт”-нд оролцлоо.
Ази, Номхон далайн бүс нутгийн 36 орны сайд, иргэний нисэхийн удирдлагууд, Олон улсын 8-н байгууллагын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү чуулга уулзалтаар иргэний агаарын тээврийн аюулгүй байдал, агаарын навигацийн үйлчилгээ, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, одоо болон ирээдүйд тулгарч болох бэрхшээлийг хамтран шийдвэрлэх гарцыг тодорхойлохоор чуулж байгаагаараа онцлог юм.
Чуулга уулзалтыг нээж Олон Улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн Ерөнхийлөгч доктор Бенард Алиу хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулга уулзалтаар иргэний агаарын тээврийн аюулгүй байдалд голлон анхаарч, бүх талаар хамтран ажиллахад сайд нарын хамтарсан тунхаглалыг гаргаж, бүс нутгийн улс орнуудын иргэний нисэхийн салбарын хөгжлийг улам эрчимжүүлж байгаагаараа онцлог болж байна” хэмээн дүгнэсэн юм.
Чуулга уулзалтыг зохион байгуулагч орон болох БНХАУ-ын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Фэн Жэнлин “Ази Номхон далайн бүс нутгийн орнууд эдийн засаг, газар нутаг, хүн амын онцлогоос хамааран өөр өөрийн онцлогтойгоор иргэний агаарын тээврийг хөгжүүлж байна. Энэхүү онцлогийг бид давуу тал болгон ашиглаж, нэгнийхээ сул талыг нөхөн харилцан туршлага солилцож, нэг ч улсыг орхилгүй, Нэг гэр бүл-хамтдаа хөгжинө” зарчимаар зүтгэх нь чухал юм. БНХАУ ч энэ зарчмийг барьж ажиллана” гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, харилцаа холбоо өргөжин тэлж, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед тээврийн салбар, тэр дундаа агаарын тээврийн салбар хурдтай хөгжиж байна. Дэлхийг холбох хамгийн хурдан, хамгийн том сүлжээ болох агаарын тээврээр цаашид зорчих зорчигчдын тоо улам өсөх хандлагатай байна.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан бодлого, шийдвэр стратеги, төлөвлөгөөний хүрээнд бид агаарын навигацийн үйлчилгээнд шинэ техник, технологийг нэвтрүүлэх, ашиглах, агаарын хөлөг хоорондын зайчлалыг багасгах, бүс нутгийн иргэний нисэхийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа уялдуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлснээр нислэгийн аюулгүй ажиллагаа, үр дүн сайжирч, манай улсын дээгүүр нисэн өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэж, өнгөрсөн онд анх удаа 100 мянга, зорчигч урсгал 1.2 сая давлаа.
Агаарын тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, орчин үеийн навигацийн системийн хөгжил, нислэгийн аюулгүй байдлын олон улсын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс 2018 онд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Төрөөс иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх хүрээнд Монгол Улс агаарын тээврийн салбараа үе шаттайгаар либералчлах, нислэгийн шинэ чиглэлүүд нээх, олон улсын агаарын тээвэрлэгчдийг Монгол Улс руу нислэг үйлдэхийг дэмжиж ажиллах болно.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас Иргэний нисэхийн салбар тэр дундаа агаарын навигацийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, агаарын навигацийн үйлчилгээг тэргүүлэх орнуудын жишигт хүргэхээр зорин ажиллаж байна...” гэдгийг онцлон дурдсан юм.
Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн салбарыг олон улсын жишигт хүргэхэд гол анхаарлаа хандуулж байна
- Урьд нь Иргэний нисэхийн дарга нарын хүрээнд уулзаж асуудлаа хэлэлцэн шийдвэр гаргаж ирсэн бол энэ жил сайд нар анх удаа чуулж байна. Чухам яагаад сайд нарын уулзалтыг хийх болсон юм бол?
-Ер нь дэлхий нийтээр хүн ам хурдтай өсөн нэмэгдэж, харилцаа холбоо улам сайжрахын хэрээр иргэний агаарын тээврийн хэрэгцээ шаардлага улам өсч, техник технологийн дэвшил, түүнийг дагасан зохицуулалт нарийсч байна. Тэр утгаараа агаарын тээврийн шинэчлэл, хөгжил, улс орны нийгэм эдийн засаг болон бүс нутгийн хөгжилд үзүүлж байгаа нөлөө нь ихсэхийн хэрээр Засгийн газруудын хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зүй ёсны шаардлага гарсан. Тиймээс илүү үр дүнтэй шийдлийг олох, гүйцэтгэлийг сайжруулах, дээд түвшиндөө хурдан хугацаанд шийдвэр гаргах гэх мэт асуудлын хүрээнд анх удаа Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
-Энэхүү чуулга уулзалтаас гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс иргэний агаарын тээврийг хөгжүүлэх, тэр тусмаа нислэгийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн хүрээнд оролцоогоо нэмэгдүүлэх, хамтран ажиллах, гаргаж буй бодлого, шийдвэрээ олон улсын стандарт, бодлого чиглэлтэй уялдуулах, агаарын тээврийн салбарт хөгжиж буй орнуудтай хөл нийлүүлэн алхахад гол анхаарлаа хандуулж байна.
Тухайлбал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэхэд гол хаалга нь болсон шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад нислэгийн аюулгүй байдал, стандарт, менежмент, орчин нөхцөл гээд бүх талаас нь олон улсын стандартад нийцэхүйц болгохыг зорьж байна. Үүний тулд бид салбарынхаа суурь асуудлуудыг багцаар нь сайжруулах, цаашлаад иргэний нисэхийн салбараа бүхэлд нь либералчлах, олон улсын иргэний агаарын тээврийн бодлого, стандарт, чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжих, техник технологио сайжруулах шаардлагатай. Үүнд өнөөдрийн чуулганы үр дүн, гаргасан шийдвэр, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй гэж харж байна.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа дэлхийн стандартад хүрэхэд чухал алхам боллоо
-Бүс нутгийн иргэний нисэхийн асуудал хариуцсан сайд нарын чуулган анх удаа болж байна. Чуулганы ач холбогдол, манай улсад үзүүлэх нөлөөллийн талаар?
-Иргэний нисэхийн асуудлыг дарга нарын түвшинд хэлэлцдэг байсан бол өнөөдөр анх удаа бүс нутгийн сайд нарын түвшинд хэлэлцэж байна. Энэхүү зөвлөгөөний үр дүнд сайд нар нэгдсэн ерөнхий шийдэлд хүрэх учиртай. Үүнийг өөрийн улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөтэй уялдуулж ажилласнаар дэлхийн стандартад хүрч, хөгжихөд чухал алхам болно.
-Өнгөрсөн онд бүс нутгийн ИНЕГ-уудын дарга нарын уулзалтыг манай улс зохион байгуулсан. Чуулга уулзалтын үр дүн иргэний нисэхийн салбарт гарч байна уу?
-Мэдээж гаралгүй яахав. Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн дарга нарын хурлыг өнгөрсөн оны намар Монгол Улсдаа зохион байгуулсны үр дүнд бид хоёр хөрш болон Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ нислэгийн чиглэл нээх, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх гэх мэт асуудалд дорвитой алхамууд гарсан. Одоо эдгээрийг хэрэгжүүлэх ажлууд хийгдэж байна.
-Иргэний нисэхийн салбарт ойрын хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Монгол Улсаар дамжин өнгөрөх нислэгийн навигацийн аюулгүй байдлыг хангах асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын баримталж буй гол бодлогын нэг болох аялал жуулчлалыг хөгжүүлэх, агаарын тээврийн салбарын либералчлалын хүрээнд нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах, бүс нутгийн орнуудтай харилцан нислэг хийх, давтамжийг олшруулахаар уулзалтуудыг хийж байна. Өнөөдөр БНХАУ-ын Иргэний нисэхийн газрын даргатай уулзаж, цаашид хоёр улсын хооронд хийх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг ярилцлаа. Мөн энэ үеэр сайд нарын түвшинд ярилцсан асуудлын дагуу хоёр улс мэргэжилтнүүдийн ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ингэснээр “Хүннү Эйр” компанийн Улаанбаатар, Улаан-Үд, Манжуурын чиглэлд нисэх боломж, цаашлаад Гуанжоу, Хайнан, Чинду чиглэлд шинэ нислэг нээх, “МИАТ” ТӨХК-ийн зуны нислэгийн давтамжийг нэмэх асуудлыг ярилцаж байна.
.jpg)
Ази, Номхон далайн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нар анхдугаар чуулга уулзалтын дүнгээр сайд нарын хамтарсан тунхаглалыг гаргалаа.
| Ази, Номхон далайн иргэний нисэхийн сайд нар чууллаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ