Зам, тээврийн хөгжлийн яам нь ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг, Монголын цэвдэг судлалын холбоотой хамтран "Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх аргууд" сэдэвт замын инженер, техникийн ажилчдад зориулсан богино хугацааны мэргэшүүлэх сургалтыг 2018 оны 3 сарын 9-10 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ЭШТА Доктор (Ph.D) Я.Жамбалжав, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ЭШТА Доктор (Ph.D) А.Саруулзаяа ЗТХЯ-ны БТГ-ын СНХ-ийн ахлах мэргэжилтэн Монгол улсын зөвлөх инженер, Доктор (Ph.D) Д.Гэрэлням багш, Монгол улсын зөвлөх инженер Доктор (Ph.D) Ж.Батсайхан нар хичээл заав.
Энэхүү сургалтад “Зам ,тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Үйлсийн зам” ХХК, “Архангай АЗЗА”, “MCPC gr” ХХК, “Моторс сервис” ХХК, “Гео зураглал” ХХК, “Эрдэнэт суварга” ХХК-ийн инженерүүд оролцов.
Сургалтыг ЗТХЯ-ны БТГ-ийн СНХ-ийн дарга Ж.Сэрээтэр, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын эрхлэгч А.Дашцэрэн нарт нээв.
Энэхүү сургалт нь авто замын трассын дагуу цэвдэг хөрс тархсан хэсгүүд төлөвлөлтийн онцгой шийдэл тооцох болон цаашид цэвдгээс болж эвдэрсэн хэсгүүдэд замын ашиглалтын төвшинг хангах зэрэг асуудлуудыг онолын төвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй авч үзэн шийдэх хэрэгцээ шаардлага болон замын чанарыг сайжруулах асуудалд чиглэгдсэн ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж үзлээ.
------ooOoo-----
"Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх аргууд" сэдэвт сургалт боллоо | |
Зам, тээврийн яам Facebook |