Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй БНТУ-ын Шадар сайд Хакан Чувашолу тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Манай улсын хувьд Турк улстай авто замын салбарт Хархорин - Хөшөө цайдам чиглэлийн 46 км авто зам барьж ашиглалтад оруулсан. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих, Улаанбаатар хотын Анкарагийн гудамжийг шинэчлэх зэрэг төслүүд дээр хамтран ажилласан. Харин агаарын тээврийн салбарт агаарын харилцааны хэлэлцээрийг 1995 онд байгуулж 2012 оноос Туркиш Эйрлайнз компани Истанбул-Бишкек-Улаанбаатар-Бишкек-Истанбул маршрутаар 7 хоногийн 3 удаагийн давтамжтайгаар нислэг гүйцэтгэж байна. Энэ нислэгийг нээснээр агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулж байгаад хоёр тал сэтгэл хангалуун явдагаа илэрхийлсэн юм.
Шадар сайд Хакан Чувашолу “Эцэг өвгөдөөс улбаатай Монгол нутагт анх удаа айлчилж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт хүрээгээ тэлж байна. Тэр тусмаа “ТИКА” /инээмсэглэж буй турк улс/ төслөөр дамжуулан 43 сая долларын төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлээд байна. Хоёр орны хувьд цаашид ч хамтран хийж хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөр хүлээж байна. Өнөөдөр би БНТУ-ын Ерөнхий сайдын Монгол улсад хийх албаны ёсны айлчлалын хүрээнд “Эдийн засаг худалдааны хамтарсан хорооны хуралдаан”-д оролцохоор ирээд байна. Энэ хурлаар Монгол Туркийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах уулзалт хэлэлцээрүүдийг хийж байна. Тэр дундаа бид энэ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд агаарын тээврийг онцолж байна. Зорчигчдын тоог нэмэгдүүлэх, ачаа эргэлтийн хүчин чадлыг сайжруулахын тулд 7 хоногт 500 зорчигч нисгэх хязгаарлалтыг байхгүй болгох хүсэлтэй байна” гэсэн саналыг тавилаа.
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Монгол улс агаарын тээврийн салбараа либералчлах, бодлогын бичиг баримтаа боловсронгуй болгох, нислэгийн тоо давтамж, үйл ажиллагааг өргөтгөх, гадаадын улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлэх бодлогыг баримталж байна. Бид өчигдөр болон өнөөдөр энэ сэдвээр төр болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөнийг хийж байна. Энэ зөвлөгөөн дээр бид гадаадын авиа компаниудын санал хүсэлт, яригдаж байгаа асуудлууд, дотоодын авиа компаниудын эрх ашиг гээд олон талаас нь хэлэлцэн бодлогын хувьд хийж хэрэгжүүлэх асуудлаа нээлттэй ярилцсан. Энэ асуудлаар миний бие Элчин сайд Ноён Ахмет Язалтай хоёр ч удаа уулзсан. Тиймээс энэ саналыг дэмжиж байгаа. Туркиш Эйрлайнз компанийнхан болон МИАТ компанийнхан салбарын удирдлагуудтай ойрын үед уулзан техник эдийн засгийн нөхцлүүдээ харилцан тохиролцож агаарын харилцааг шинэ шатанд гаргах боломжтой юм. Монгол улс хоёр улсын агаарын гүүрээр дамжуулан ХАА, худалдаа, эдийн засаг аялал жуулчлал, Зам тээвэр гээд бүхий л шатанд хамтрахад бүрэн боломжтой. Бид энэ хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ таатай байх болноо гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.
| Монгол улс, БНТУ-тай агаарын харилцаагаа тэлэх бодлого барина | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт