БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам нь Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг юм. Тус авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн төдийгүй дайран өнгөрөх Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, тухайн бүс нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам нь 7 метрийн өргөн 5 см зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3 дугаар зэрэглэлийн авто зам юм.
Тус авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шанхай Констракшн Групп” ХХК шалгарч 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийт 56,785,696.10 ам.долларын ажил гүйцэтгэх гэрээг тус яамтай байгуулсан бөгөөд уг авто замын барилгын ажлыг 2017 онд эхлүүлсэн. Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “Их Монгол барилга” ХХК, “Их богд зам” ХХК, “Ди Ар Жи” ХХК“, Төгс зам” ХХК тус тус ажилласан.
Хяналтын зөвлөхөөр БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК шалгарч 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,007,137.00 ам.долларын зөвлөхийн үйлчилгээний гэрээг мөн байгуулсан. Зөвлөхийн туслан гүйцэтгэгчээр дотоодын аж ахуйн нэгж болох "Эм Ай Эл" ХХК ажилласан.
Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг тухайн замын хучилт хийгдэж дууссан эхний хэсэг болох 103.5 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018.11.19-ний өдөр нээсэн. Батлагдсан график төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг 2019.04.01-ний өдөр эхлүүлж, суурийн болон хучилтын ажил бүрэн дууссан. Нийт ажлын явц 100%-тай байна. Улсын комисс 2019.08.06-ны өдөр ажиллаж, улсын ашиглалтад хүлээн авч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн.

| “БАЯНХОНГОР-БАЙДРАГИЙН ГҮҮР ЧИГЛЭЛИЙН 129.4 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ТӨСӨЛ”-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА | |
| Зам, тээврийн яам Facebook |
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2026: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажилчидтай уулзлаа
Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв
Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Цагаан хад” бүсэд жолооч, тээвэрчидтэй уулзлаа
”МИАТ” компанийн тусгай нислэгийн багийнханд талархал илэрхийллээ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
МОНГОЛ ИРГЭД ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТГААС ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 2 дугаар сарын мэдээ
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлгээр амжилттай суралцаж байна
“1000 эмэгтэй-1000 амьдрал” нөлөөллийн аяны хүрээнд үндэсний хэлэлцүүлэг болж, 1000 эмэгтэй чуулав
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Зам, тээврийн салбарын 2025 оны статистик мэдээ
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Төлөвлөгөөт бус хяналт шалгалт
Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө
Зам, тээврийн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 01 дүгээр сар/
Судалгаа
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
АЛБАН ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Алстом” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА