Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна.

2018/04/18

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулан, батлуулах ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаар тушаалаар байгуулагдан, ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж,  түүний дагуу ажиллаж байна.

Тус тушаалаар батлагдсан дэд ажлын хэсэг Төмөр замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, төмөр замын тээврийн салбарын болон эрх ашиг нь хөндөгдөх байгууллага, иргэн, судлаач нараас санал, зөвлөмжийг авч, судлан тусган 58 хуудас бүхий тайланг боловсруулж, салбарын 20 гаруй байгууллагын 500 орчим ажилтан, албан хаагчид оролцуулсан хэлэлцүүлгийг хийж, 400 гаруй санал өгснийг ангилан нэгтгэж, төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Үзэл баримтлалын төслийг боловсруулсан.

Тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Үзэл баримтлалын төслийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, батлуулах даалгавар өгсөн байна.

Иймд Та бүхэн саналаа 2018 оны 05 дугаар сарын 18-ны дөрийн дотор  ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын Ахлах мэргэжилтэн Т.Мөнхцэцэг  Утас: 21-245960

гар утас: 99129444 Цахим шуудан: munkhtsetseg@mrt.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна.  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх