Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, А.Ундраа, Ж.Эрдэнэбат нартай хамтран Зам , тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн өнөөдөр /2018.05.30/ зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, нийт 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож салбарынхаа тулгамдсан асуудалд дуу хоолойгоо хүргэж байна.
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын гадаад хамтын ажиллагаанд таатай орчин бүрдэж байна
Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 80 жилийн түүхтэй төмөр замын салбарын түүхэн замнал, салбарын бодлого, өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудал болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлсэн үгэндээ “Гадаад хамтын ажиллагаанд таатай орчин нөхцөл бүрдэж байна. Монгол улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хэд хэдэн удаа уулзаж, Монголоор дайрсан эдийн засгийн корридор бий болгохоор тохиролцсон. Гурван улсын Тээврийн сайд нар уулзаж, асуудлаа хамтран хэлэлцдэг болсон. Тээврийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын тээврийг хөгжүүлэхэд ихээхэн үр дүн өгнө.
БНХАУ-ын гадаад худалдаанд нээлттэй, долоон далайн боомтыг ашиглах, Монгол-Хятадын хооронд байгуулах, төмөр замын хилийн дөрвөн боомтоос тээвэрлэх ачааны тодорхой хувийг Хятадын нутгаар хөнгөлөлттэй тарифаар, саадгүй дамжин өнгөрүүлэх урт хугацааны нөхцөлийг, мөн Ази-Европын хоорондын төмөр замын дамжин өнгөрөх тээврийг үе шаттайгаар, тогтвортой нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Засгийн газар хоорондын хэлэлцээр, баримт бичгүүдийг байгуулсан нь ихээхэн үр дүнгээ өгнө гэж үзэж байна" гэдгийг тэрбээр онцлов.
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Б.Жигжиднямаа: Төмөр замын шинэчлэлд эхний удаад 260 сая ам долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй

-“Улаанбаатар төмөр зам”-ын тулгамдсан гол асуудал нь хөрөнгө мөнгө, техник технологийн шинэчлэл, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Энэ жил нэвтрүүлэх чадварынхаа дээд цэгт хүрэх гээд байна. Ирэх жилд үүнээс илүү ачаа тээвэрлэхэд хүндрэлтэй болно. Мөн орчин үеийн удирдлагын систем оруулах зэрэг тулгамдсан асуудал олон бий. Олон жил мартагдсан, хаягдсан техник бүгд муудсан. Тэдгээрийг шинэчилж солих хөрөнгө оруулалт шаардлагатай . Эхний удаад 260 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “ Төмөр замын салбарын бодлого, эдийн засгийн коридорууд, хуулийн шинэчлэл” сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр тус илтгэлдээ “Салбарын хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Одоогийн мөрдөж буй хууль 2007 онд батлагдсан. 2010 онд төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталж шинээр олон мянган км төмөр зам барих маршрут, чиглэлийг баталсан. Шинээр төмөр зам барих зохицуулалт 2007 оны хуульд байдаггүй. Мөн тээвэрлэлтийн эрхзүйн харилцааг зохицуулсан заалт байдаггүй учраас шинээр боловсруулж буй хуулийн төсөлд үндсэн гурван чиглэлээр шинэ бүлэг болгож нэмэхээр төлөвлөж байна. Тухайлбал, төмөр замын салбарын аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг өмнө нь нийтээр дагаж мөрдөх журмаар зохицуулдаг байсан бол шинэ хуульд энэ талыг тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Мөн төмөр замын тээвэрлэлттэй холбоотой эрхзүйн харилцааг зохицуулах асуудал тулгарч байна” гэв.
"Монголын төмөр зам"ТӨХК-ийн захирал Б.Цэнгэл: Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр зам 52 хувийн гүйцэтгэлтэй байна

-“Монголын төмөр зам' ТӨХК 2008 онд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж байсан. 2010 онд УИХ-аас төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан. Тус баримт бичигт Монгол Улс өөрийн гэсэн төмөр замын бүтэцтэй болох тухай тусгасан байдаг. Улмаар шинэ төмөр зам гэдэг нэр өгч тус төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шат нь 1100 км орчим зам, хоёрдох үе шат нь 900 км зам барихаар тусгасан. Гурав дахь үе шат нь баруун аймгууд руу чиглэсэн 3600 орчим км төмөр зам барьж байгуулах. Ингэхдээ төмөр зам барих концессын эрхийг манай компанид олгосны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2010 оноос эхэлсэн. 2014 онд бүтээн байгуулалт түр зогссон. Нийт 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төмөр замыг барьж дуусгах нь компанийн тулгамдсан асуудал болж байна. Ойрын хугацаанд хийж дуусгах тооцоолж байгаа. Засгийн газраас Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбарыг УИХ-дах МАН-ын бүлэгт танилцуулсан. Удахгүй холбогдох эрх бүхий байгууллагуудаар хэлэлцэгдэн нааштай шийдвэр гарах байх. Төслийн 30 хувьд нь IPO гаргаснаар дөрвөн тэрбум ам.доллар босгоно гэж үзэж байгаа. Тус хөрөнгийн тодорхой хувийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах хувилбар яригдаж байгаа. Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг гүйцээн барихад нийт 600-700 сая ам.доллар шаардлагатай.


| “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА