Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар өнөөдөр /2018.06.08/ Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү түүхэн үйл явдлын дараа ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэзээнээс ажил хэрэг болж хэрэгжиж эхлэх вэ?
-Эдийн засаг өсөхийн хэрээр бидэнд зах зээлээ тэлэх шаардлага гарч ирж байгаа. Тиймээс бид зөвхөн урагшаа гэлтгүй хойд хөрш рүүгээ, цаашлаад Европ руу гарах гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд бид есөн жилийн хугацаанд ярилцсан гэрээндээ гарын үсэг зурлаа. ОХУ-аар дамжаад Владивостокоор далайд гарах, цаашаа Европ руу гарах гарцтай болох боломжтой. ОХУ-аар дамжин өнгөрөх гол магистрал замууд дээр хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм. Тэр дундаа тарифын хөнгөлөлтийг бидэнд үзүүлж, хамтарч ажиллах боломжтой болж байна. Төмөр зам бол хоёр улсын өмчлөлтэй хамтарсан компани. Тэр утгаараа энэ гэрээ маш их ач холбогдолтой.
-Монголын нүүрсний экспортод энэ гэрээ ямар нөлөө үзүүлэх вэ?
-Тарифын хэлэлцээрийн дагуу олон улсын хэмжээнд нэгдсэн тариф гэж бий. Хоёр улс болон нэгдсэн тарифын системд орсон орнуудад тогтсон зүйл. Үүнээс 40 орчим хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэсэн яриа хэлэлцээр хийсэн. Гэхдээ ямар төрлийн ачаа, хаашаа явах вэ гэдгээс шалтгаалж тарифын хөнгөлөлтийг улам тодорхой болгох шаардлагатай. Ямар ч л байсан бидний нэн тэргүүнд барьж байгаа зарчим далайд гарах гарцаа өргөжүүлэх, нэмэгдүүлэх. Урагшаа, хойшоо гарах гарц ижил хэмжээнд, өрсөлдөхүйц байна гэсэн хамгийн гол зарчмыг барьж байгаа.
-Тавантолгойн төсөлд Оросын талаас ямар нэг сонирхол илэрхийлэв үү?
-Нүүрсний тээврийг Оросын талаас нэлээд сонирхож байгаагаа илэрхийлсэн. Бидний сая ярьсан нэг зүйл бол хойд төмөр зам. Кизыл орчмын төмөр замаар Тавантолгойн нүүрсийг Европ руу гаргах гарцын талаар нэлээд ярьсан. Хар далайгаар дамжаад Европ руу гарах бололцоог нээх боломж бүрдлээ гэж ойлгож болно.
-Автозамын салбарт хамтарч ажиллах талаар ярилцсан байх?
-Азийн автозамын сүлжээнд АН3 гэдэг замаар холбогдож байгаа. Энэ бол Улаан-Үдээс Тэнжин хүртэлх автозам шүү дээ. Бид олон улсын Автозамын холбооны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу энэ замаа өргөжүүлэх, дэлхийн стандартад нийцсэн зам барихад хамтарч ажиллахаар Оросын талтай ярилцлаа. АН3 замыг сайжруулж, хурдны зам болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
| ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Энэ хэлэлцээрээр тарифийн хөнгөлөлтийг 25 жил тогтвортой барихаар тусгасан | |
| Зам, тээврийн яам Facebook |
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо
САЛБАРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуулийн "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" зарлагдлаа
Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН 2025
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ 9,31 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Б.Дэлгэрсайхан: Хөшигийн хөндийн төмөр зам, навигацын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд дуусгана
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн сайдын 2026 оны эхний шуурхай хуралдаан боллоо
Төрийн дээд одон, медалиар шагналаа
Зам, тээврийн яам тайлангийн хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ
МОНГОЛ ОРНЫ ЗЭРЛЭГ АМЬТАНД ЭЭЛТЭЙ ШУГАМАН ДЭД БYТЦИЙН ЭРХ ЗYЙН ОРЧНЫ БОЛОН БОЛОВСОН ХYЧНИЙ ЧАДАВХЫН YНЭЛГЭЭ
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд
2024 ОНД УЛСЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"