ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ
|
Хот хоорондын 48 аж ахуйн нэгж, байгууллага 73 чиглэлд 952 тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Хот хоорондын зорчигч тээврээр нийт 607.3 мянган хүн зорчин, зорчигч эргэлт 293.5 сая хүн км болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигчийн тоо 12,7 мянган хүн буюу 3.7 %-иар, зорчигч эргэлт 40.2 сая хүн км буюу 14 %-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн 14 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 3 улсын 9 чиглэлд 70 тээврийн хэрэгслээр нийт 51,7 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны үеэс 27,1%-иар өссөн байна.
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ
Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн 219 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 11 чиглэлд 12111 тээврийн хэрэгслээр нийт 5,9 сая тн ачаа тээвэрлэсэн байна. Экспортын голлох бүтээгдэхүүнийг авч үзвэл:
№ |
Бүтээгдэхүүний нэр |
2017/3 сар |
2018/3 сар |
2017/2018/% |
1 |
Нүүрс |
7,282,968.9 |
5,316,142.2 |
72.9 |
2 |
Газрын тос |
207,723.8 |
171,639.2 |
82.6 |
3 |
Төмрийн хүдэр |
160,380.40 |
11,767.05 |
- |
4 |
Зэсийн баяжмал |
193.032.0 |
217,152.4 |
112.4 |
Нийт дүн /сая тн/ |
7,844,104.7 |
5,716,700.9 |
72.8 |
АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ /2018 оны 1 дүгээр улирлын байдлаар/ | |
Зам, тээврийн яам Facebook |