-
Зам, тээврийн хөгжлийн яам нь ”Азийн авто замын сүлжээний АН4 чиглэлийн Өлгий хотын тойрон гарах авто зам, гүүр”-ийн инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
-
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь авто зам, гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулан 2018 оны 11 дүгээр сард бэлэн болгохоор тооцоолсон болно.
-
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнээс гадна:
-
Байгууллагын ерөнхий танилцуулга;
-
Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;
-
Зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар;
-
Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;
-
Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн буюу 2017 оны санхүүгийн аудит, татварын байгууллагаар хянагдсан, нотариатаар гэрчлүүлсэн тайлан/.
Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний 11.00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 03-ны 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Зам, тээврийн хөгжлийн яам,
Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, 411 тоот өрөө
Утас/Факс: 62263185