ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ
1. Зам, тээврийн хөгжлийн яам нь “Орхон голын Онгоцтойн амны төмөр бетон гүүрийн /Өвөрхангай, Бат-Өлзий сум/”-ын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь төмөрбетон гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулан 2018 оны 11 дүгээр сард бэлэн болгохоор тооцоолсон болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнээс гадна:
Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний 11.00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 03-ны 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Зам, тээврийн хөгжлийн яам,
Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, 411 тоот өрөө
Утас/Факс: 62263185
“Орхон голын Онгоцтойн амны төмөр бетон гүүрийн /Өвөрхангай, Бат-Өлзий сум/”-ажлын ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ | |
Зам, тээврийн яам Facebook |