Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Чингис хот-Норовлин авто замын зургийн трассын өөрчлөлт”-ийн ажлын ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

2018/06/22

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

1.         Зам, тээврийн хөгжлийн яам нь “Чингис хот-Норовлин авто замын зургийн трассын өөрчлөлт”-ийн инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.         Энэхүү зөвлөх үйлчилгээ нь авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулан 2018 оны 11 дүгээр сард бэлэн болгохоор тооцоолсон болно.

3.         Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнээс гадна:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга;
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;
  • Зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн буюу 2017 оны санхүүгийн аудит, татварын байгууллагаар хянагдсан, нотариатаар гэрчлүүлсэн тайлан/.

Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний 11.00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 03-ны 12.20 цагаас өмнө ирүүлнэ үү.

Зам, тээврийн хөгжлийн яам,

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, 411 тоот өрөө

Утас/Факс: 62263185, 99003611

“Чингис хот-Норовлин авто замын зургийн трассын өөрчлөлт”-ийн ажлын ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ   
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх