Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"Түлүүгийн даваа"-ны бууж, суух цэгийг иж бүрэн шинэчилнэ

2018/06/25
"Түлүүгийн даваа"-ны бууж, суух цэгийг иж бүрэн шинэчилнэ

Урин дулааны цагт Монголын аялал жуулчлалын гол цэг "Хөвсгөл далай" болдог. Хөвсгөл далай явах замд Булган аймгийн төвөөс 45 км зайд том буузаараа алдартай "Түлүүгийн даваа" гэж бий. Энэхүү өндөр давааны чанх орой дээрх 3800м2 талбай тус аймгийн дөрвөн сумын 300 гаруй өрх айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ зарж амьжиргаагаа залгуулдаг гэж хэлж болох юм.

Тэгвэл энэ давааг иж бүрэн шинэчлэхээр болжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн санаачилсан "Шинэ хөдөө" төслийн хүрээнд иж бүрэн шинэчлэх гэж байна.  

  Энэхүү даваан дээр асфальтбетон хучилт, явган хүний зам болон замын хашлага, замын хэвтээ тэмдэглэгээ, тэмдэг зэргийг байршуулжээ. Мөн хурд сааруулагч, 50 гаруй жижиг автомашины зогсоол, автобус зургаа, хүнд даацын машины таван зогсоол хийгдэх юм байна. Түүнчлэн нарны тэжээлтэй шөнийн гэрэлтүүлэг, ширээ сандал, худалдаа наймаа хийх боломжтой лангуу байрлуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн байгууламж байгуулна. 

Түлүүгийн давааны шинэчлэлийн ажил ирэх сард эхэлж, ирэх намар хүлээлгэн өгөхөөр болжээ.

"Түлүүгийн даваа"-ны бууж, суух цэгийг иж бүрэн шинэчилнэ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх