Тендер шалгаруулалтын нэр: Тээврийн хэрэгслээс ялгарах утааг хэмжих олон улсын стандартын шаардлага хангасан багаж хэрэгслийг нийлүүлэх, суурилуулах
Тендер шалгаруулалтын дугаар:ЦАС-3-1
Зам, тээврийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос Тээврийн хэрэгслээс ялгарах утааг хэмжих олон улсын стандартын шаардлага хангасан багаж хэрэгслийг нийлүүлэх, суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн 9 000 000 / Есөн сая/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2013 оны 08-р сарын 19-ны өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 08-р сарын 19-ны өдрийн 14.30 цагт нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот 14251, Чингисийн өргөн чөлөө -11 Засгийн газрын 13-р байр, Зам, тээврийн яам 2 давхар 210 тоот өрөө, утас: 62263171, факс: 312315
Тендерийн урилга | |
Зам, тээврийн яам Facebook |