Монгол Улсын Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний 265 дугаар тушаалаар байгуулав. Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж гарах 47 дүрэм, журам болон хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын бэлтгэлийг хангаж, албан хаагчдад хуулийг сурталчлах, таниулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах юм.
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ. | |
Зам, тээврийн яам Facebook |