Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ӨРГӨДӨЛ ГАРГАХАД АНХААРАХ ЗҮЙЛ

2019/03/26

Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

Нэг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу:

11 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

11.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

11.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;

11.1.2.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;

11.1.3.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

11.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

11.1.5.тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;

11.1.6.үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;

 

Хоёр. Төмөр замын тээврийн тухай хуулийн дагуу:

16.2.Тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

16.2.1.техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэл;

16.2.2.эзэмшилдээ байгаа төмөр замын объект, үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөл, гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.

16.3.Суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахдаа энэ хуулийн 16.2-т зааснаас гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

16.3.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

16.3.2.хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр;

16.3.3.үйл ажиллагаа эхлэх хугацаа, эзэмшилд байх газрын зааг.

 

Төрийн захиргааны төв байгууллага өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу дараахь нөхцөл байдлыг шалгаж шийдвэр гаргах учир Таны бүрдүүлсэн баримт бичигт эдгээр нөхцөл байдлыг тодорхойлсон байхад анхаарна уу!

16.4.1.төмөр замын тухай хууль тогтоомж, стандарт, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн хэрэгжилт, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангасан эсэх;

16.4.2.дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, зааврын бүрдлийг хангасан эсэх;

16.4.3.тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадвартай эсэх.

 

Гурав. Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн Улсын тэмдэгтийн хураамж:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.3 дугаар заалт, 42 дугаар зүйлийн 42.4 дүгээр хэсэг, Монгол Улсын засгийн газрын 2011.06.29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын дагуу төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон болно:

1. төмөр замын суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, сунгах – 5’000’000 төгрөг,

2. төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах засварлах тусгай зөвшөөрөл олгох, сунгах – 5’000’000 төгрөг,

3. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах - 16’000’000 төгрөг.

Тодруулга өгөх ажилтан: Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Батнасан, Утас 21-252277.

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ӨРГӨДӨЛ ГАРГАХАД АНХААРАХ ЗҮЙЛ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх