Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ОХУ-ын РЖД-ийн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов Зам, тээврийн яаманд айлчиллаа

2014/06/06
ОХУ-ын РЖД-ийн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов Зам, тээврийн яаманд  айлчиллаа

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 65 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баярын арга хэмжээнд оролцохоор ОХУ-аас Оросын төмөр зам /РЖД/ нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов тэргүүтэй албаны төлөөлөгчид ирээд буй.  Дэд ерөнхийлөгч В.Н.Морозов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер  Кубарович Азизов болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Зам, тээврийн яаманд айлчилж, сайд А.Гансүхтэй уулзаж, ажил хэргийн яриа өрнүүллээ. Энэ үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх “УБТЗ өнөөдөр 65 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Энэ ойд хүрэлцэн ирсэн хүндтэй зочид, төлөөлөгч та бүхэнд баярын мэнд хүргэе. Шинэ Монгол улсын чухал түүхэн үйл хэрэг, баярт өдрийн нэг нь өнөөдөр тохиож байна. УБТЗ бол Монгол-Оросын найрамдлын билэг тэмдэг болсон чухал байгууллага. УБТЗ нийгэмлэгийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх, шинэчлэх тал дээр Монгол, Оросын тал стратегийн төвшинд хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.  Түүнчлэн РЖД нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов “Би сүүлийн таван жил Оросын РЖД нийгэмлэгийн ажлыг гардан хариуцаж байна. Энэ хугацаанд УБТЗ-тай нягт хамтран ажиллалаа. Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын ачаа тээвэр нэмэгдэж,  техникийн шинэчлэлүүд хийгдсэнд баяртай байна. Энэ бол УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэлийн  эхний үе шат. Бид зөвхөн баярт оролцох, баяр тэмдэглэхээр ирээгүй. Цаашид УБТЗ-ыг стратегийн төвшинд хэрхэн хөгжүүлэх талаар яриа хэлэлцээрүүдээ үргэлжлүүлэн хийхийг зорьж байна” гэлээ.

 

 

ОХУ-ын РЖД-ийн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов Зам, тээврийн яаманд айлчиллаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх