Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчид “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн “Цагаан тууз” зүүж нэгдлээ. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүний оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдэл чухал нөлөөтэй болохыг онцолж 2018 онд “Эерэг болГоё, Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аян”-д нэгдлээ. | |
Зам, тээврийн яам Facebook |