Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар

2018/12/03

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

                                                                                                                     

            УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн 
Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

 

             Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын тушаалын  сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

 

·       Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”,

·       Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mnгэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартайзаавал танилцсан байна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

 

·       Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

 

Ø  ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

Ø  ”Мэргэжлийн шаардлага”:Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

Ø  “Мэргэшлийн шаардлага”:Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

Ø  ”Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

 

·        Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэдийн бичиг баримт, материалыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10.00-17:00 цагийн хооронд Зам, тээврийн хөгжлийн яамны 307 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ.

·         

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

·       Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

·       Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/

·       Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

·       Монгол Улсын иргэний үнэмлэх;

·       Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

·       Ажил байдлын тодорхойлолт;

·       4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийгбүртгэхгүй.

 

 

ДөрөвСонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

 

·       Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

 

·       2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна. 

 

1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2.Удирдах ур чадварын түвшингийн шалгалт/Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/

3.Ярилцлагын шалгалт/Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

 

·       Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

1.1. Ерөнхийшаардлага

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Боловсрол

 Дээд, бакалавр

Мэргэжил

Эрх зүйч, инженер

Мэргэшил

-

Туршлага

Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, төрийн албанд 5-аас доошгүй жил, зам, тээврийн салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан.

Ур чадвар

-        Өөрчлөлтийг болон ажилтныг манлайлах,

-        Удирдан зохион байгуулах,

-        Багаар ажиллах,

-        Ажил хэрэгч сэтгэл-гээтэй, хариуцлага хүлээх чадвартай байх;

-        Нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэн, асуудлыг оновчтой шийдвэрлэх;

-        Хүнтэй харилцах, гэрээ хэлцэл хийх, нөлөөлөх, итгэл үнэмшил төрүүлэх, чадвартай байх;

-        Монгол хэлний бичгийн болон ярианы ур чадварыг сайн эзэмшсэн байх.

-      Илтгэх ур чадвартай байх.

1.2. Тусгайшаардлага

-      Байгууллагын эрхэм зорилгод хүрэхийн төлөө мэдлэг боловсролоо дайчлан ажиллах;

-      Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих

-      Төрийн болон байгууллагын нууцыг хадгалах

-      Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

 

·       Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны 62263178  утсаар холбогдож лавлагаа авч болно.

 

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрхзүйн баримт бичиг

 

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-тай танилцаж, бэлдэнэ үү. Үүнд:

1. Авлигын эсрэг хууль

2. Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөр

3. Архивын тухай хууль

4. Байгаль орчныг хамгаалах тухай хууль

5. Байгууллагын нууцын тухай хууль

6. Боловсролын тухай хууль

7. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль

8. Захиргааны ерөнхий хууль

9. Зөрчлийн тухай хууль

10. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль

11. Монгол Улсын Үндсэн хууль

12. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль

13. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль

14. Монгол Улсын Их Хурлын тухай хууль

15. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль

16. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль

17. Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль

18. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

19. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль

20. Нийгмийн даатгалын тухай хууль

21. Нийгмийн халамжийн тухай хууль

22. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль

23. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

24. Татварын ерөнхий хууль

25. Төрийн албаны тухай хууль

26. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

27. Төсвийн тухай хууль

28. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

29. Төрийн болон албаны нууцын тухай хууль

30. Төрийн хяналт шалгалтын тухай хууль

31. Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль

32. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хууль

33. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль

34. Хөдөлмөрийн тухай хууль

35. Хувь хүний нууцын тухай хууль

36. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

37. Хүний эрхтэй холбоотой хууль эрх зүйн актууд

38. Шилэн дансны тухай хууль

39. МУ-ын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр

40. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

41. МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоол/

42. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

43. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх