Зам тээврийн хөгжлийн яамнаас төрийн болон бизнесийн байгууллага, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн мэдлэг, туршлагыг солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, инженерийн зохион бүтээх ажил, инновацийн бүтээл, инженерчлэлийн оновчтой шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор “Монгол инженер 2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэнг ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлыг Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга, Механик тээврийн сургуулийн захирал, доктор Д.Цолмонбаатар нар нээж үг хэлж, оролцогчдод амжилт хүсэн хурлын ажиллагааг эхлүүллээ.
Эрдэм шинжилгээний хуралд Зам тээврийн хөгжлийн яам, Механик тээврийн сургууль, Хөдөө Аж Ахуйн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “АТҮТ” ТӨҮГ, Оюу толгой ХХК, Вагнер Ази, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, эрчим хүч, металлурги, засвар, техникийн үйлчилгээ, тээвэр логистикийн менежмент, ногоон технологийн чиглэлээр 60 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн үзэсгэлэнг танилцууллаа.
Шилдэг илтгэгчийн I байрын шагналыг “Нэгэн төрлийн хатуу биетийг аэродинамик аргаар ялгах процессын симуляци” өгүүллээр ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн докторант П.Өлзийсайхан, Намнан (Ph.D), Д.Энхбат (Ph.D), II байрын шагналыг "Рапсын үр бүрэх технологи ажиллагааг харьцуулсан үр дүн" өгүүллээр ХААИС-ИТС-ийн судлаач Д.Түвшинжаргал, Б.Баатархүү (Ph.D), III байрын шагналыг "Хөдөө аж ахуйн машин-тракторын засвар, техникийн үйлчилгээний оновчтой тогтолцоог тогтоох судалгаа" өгүүллээр ХААИС-ИТС-ийн судлаач Л.Лхагвасүрэн, Г.Гантулга (Ph.D), профессор Ж.Түмэн (Ph.D) нар тус тус хүртлээ.
Шилдэг ханын илтгэлээр “Шувуу үргээх төхөөрөмжийн судалгаа” Д.Ганболд, магистр MSc; Д. Баатархүү, доктор Ph.D; Ж.Амгаланзул, магистр MSc; Б.Мөнх-Эрдэнэ, магистр MSc шалгарсан бол шилдэг бүтээлээр Н.Мөнхзулын "Автомашины резин дугуйн материалын хий нэвчилтийг турших багаж” бүтээл шалгарлаа.
Хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээг Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Эрдэм шинжилгээ, инновацид суурилсан зам тээврийн хөгжлийн бодлого, чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн, хаалтын үг хэлж, идэвхтэй оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэхийн зэрэгцээ 2019 оны 04 дүгээр сард яамнаас зохион байгуулах Зам тээврийн салбарын инженерүүдийн улсын анхдугаар зөвлөгөөнд инженерүүдийг оролцохыг албан ёсоор урилаа.
Мөн эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэнд амжилттай оролцсон шилдэг инженерүүдэд Зам тээврийн хөгжлийн яамны бэлэг дурсгалын зүйл, шагнал урамшуулал олголоо.
Оюу толгой ХХК, Вагнер Ази зэрэг бизнесийн байгууллагуудын зүгээс мөн шилдэг инженерүүдийн илтгэл, бүтээлийн ажилд шагнал урамшуулал олгож, дэмжин ажиллалаа.
Хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээ болон инженерүүдийн илтгэл, бүтээлээс харахад улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх олон гарц шийдлүүд яригдаж байна. Энэ нь инженерийн суурь боловсролыг зөвхөн их дээд сургууль хариуцан олгодог механизм өөрчлөгдөж, их дээд сургууль, бизнесийн байгууллагууд ирээдүйн инженерүүдийг онол, практикийн түвшинд хамтран бэлтгэж байгаатай шууд холбоотой юм.
Иймээс улс орны хөгжлийг тодорхойлогч инженерүүдийн үнэлэмж улам бүр нэмэгдсээр байна. Монгол улсад хамгийн эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг инженерийн чиглэлийн мэргэжил тэргүүлж байна.

| “Монгол инженер 2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа. | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт