Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Сайд Б.Энх-Амгалан, Элчин сайд Ахмет Язалд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хоорондын өнө эртний түүхэн нөхөрсөг хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрийн зүгээс ихээхэн хүчин чармайлт гарган, хувь нэмрийг оруулж ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Хоёр улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай өрнөж, ялангуяа Монголын авто замуудыг шинэчлэн барьсан нь Монгол Улсын замын салбарт ихээхэн хувь нэмэр оруулсны зэрэгцээ, тухайн орон нутгийн иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэнд талархалтай байгааг дурдлаа.
Түүнчлэн Истамбулын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад ороход хуучин буудлын нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн хийж байгаа дээр туршлага судлах, агаарын тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэх, зам тээврийн с+албар дахь бүхий л талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах боломжтойг онцлов.
Монгол, Турк хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлт өсөн нэмэгдэхийн зэрэгцээ иргэд бизнес эрхлэх зорилгоор харилцан зорчих, мөн аялал жуулчлал хийхэд тээврийн хэрэгцээ их болж байгаа. Нэн ялангуяа агаарын тээврийн үүрэг оролцоо ихээхэн ач холбогдолтой болохыг сайд Б.Энх-Амгалан онцлон тэмдэглэж хоёр улсын хооронд хийгдэж байгаа нислэгийн хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулахад нислэг гүйцэтгэж буй тээвэрлэгч компаниуд анхаарах шаардлагатай байгаа гэдгийг тэмдэглэлээ.
Мөн Улаанбаатар-Истамбул хотын чиглэлд хийгдэж буй нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэхэд Туркиш Эйрлайнс компанийн зүгээс тавьж буй санал хүсэлтийг шийдвэрлэх гарц байгаа талаар санал бодлоо хуваалцан тухайн чиглэлд Монголын талаас томилогдсон тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-тай хамтран ажиллах боломжуудын талаар мөн өөрийн байр суурийг илэрхийлэв.
Элчин сайд Ахмет Язал, сайд Б.Энх-Амгаланд, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсонд нь баяр хүргэн ажлын амжилт хүсэхийн ялдамд сайд Б.Энх-Амгалангийн зүгээс хөндөж ярьсан агаарын харилцааны асуудалд анхаарч шийдвэрлэх гарц боломжуудын талаар санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийллээ. Нислэгийн тоо болон багтаамжийг нэмэгдүүлэх талаар Туркийн талаас тавьж ирсэн санал хүсэлт нь хоёр улсын өсөн нэмэгдэж буй худалдаа бизнес, аялал жуулчлалын хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдэж байгаа ба Монгол Улсын аялал жуулчлалын чадавхыг бүрэн ашиглахад хувь нэмэр оруулах, зорчигчид Туркиш Эйрлайнсын нислэгийн өргөн сүлжээг ашиглан Европ болон Хойд Америкийн хотууд руу таатай хуваарийн дагуу нисэх зэрэг өргөн боломжуудыг санал болгож байгаагаа тайлбарлан энэ талаар Монголын талаас нааштай шийдвэрлэхийг хүсэв.
Сайд Б.Энх-Амгалан Элчин сайдын зүгээс санал болгосон нислэгийн асуудлаар МИАТ болон Туркиш Эйрлайнсын төлөөлөгчдийн хамтарсан уулзалт хийж, асуудлыг бодитой судалж шийдвэрлэх гарцуудыг хамтран эрэлхийлэхээр талууд тогтов.
| Б.Энх-Амгалан сайд, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдтай уулзав | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт