Зам, тээврийн хөгжлийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос Ноён сумаас Сухайт хүртэлх сайжруулсан шороон зам, 20 км /Өмнөговь, Ноён сум/ -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. дэлгэрэнгүй...
ТЕНДЕРИЙН ЗАЛРУУЛГА Огноо: 2019 оны 03-р сарын 29-ний өдөр
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Мягмар гаригийн “Өдрийн сонин”-ийн №046 (6147) дугаарт зарласан “Ноён сумаас Сухайт хүртэлх сайжруулсан шороон зам, 20 км /Өмнөговь, Ноён сум/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын 12.Онцгой нөхцөлийн заалтад дараах өөрчлөлтийг оруулан тендерийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг залруулж байна.
Үүнд:
1. Суурь үеийг зохист найрлага бүхий материалыг цемент болон түүнтэй адилтгах бэхжүүлэгчээр бэхжүүлэн зориулалтын тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлийн аргаар хийхээр зураг төсөл тусгах гэсэн заалтыг хассан болохыг мэдэгдэж байна.
Сонирхсон этгээд энэхүү залруулгатай холбоотой мэдээлэл болон шинэчлэн баталсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn болон доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын байр 13, Зам, тээврийн хөгжлийн яам 409 тоот, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Утас-62263208, факс- 11312315