ИНЕГ-ын Агаарын Навигацийн Бодлого Зохицуулалтын Газрын харьяа Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Албанаас жил бүр зохион байгуулж, агаарын тээвэрлэгч компаниуд хамтран оролцдог “Нисгэгч, нислэгийн удирдагчдын яриа” зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний хүрээнд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээвэрлэгч компани хоорондын харилцан ажиллагааг дээшлүүлэх, алдаа дутагдлыг бууруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг асуудлыг голчлон хэлэлцсэн. Зөвлөгөөнд агаарын тээвэрлэгч 11 компанийн аюулгүй ажиллагаа, чанарын хяналт хариуцсан удирдлагууд, мөн нисэх бүрэлдэхүүн, ЗХ-ий 303, 307-р ангийн албан хаагч, ажилтан, ИНЕГ-ыг төлөөлж НХҮА-ны нислэгийн удирдагчид болон бусад алба салбарын мэргэжилтнүүд гээд нийт 20-оод байгууллагын 60-аад хүн оролцлоо.
Зөвлөгөөний эхэнд НХҮА-ны дарга П.Пүрэвсүх албаны товч танилцуулга, нислэгийн аюулгүй ажиллагааны тогтолцооны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын бодлого зорилтын талаар мэдээлэл хийсэн. Мөн тус албаны Чанарын хяналтын хэсгийн дарга Д.Гантөмөр агаарын тээвэрлэгчдийн дунд зохион байгуулсан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чанарын судалгааны дүгнэлтийг танилцуулж, нислэгийн удирдагч, нисгэгч нарын харилцан ажиллагааг дээшлүүлэх, алдаа дутагдлыг бууруулах, НХҮ-ний чанарыг дээшлүүлэх талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн Цаг уурын төвийн МҮХ-ийн дарга Б.Болормаа Монгол орны 2019 оны хаврын улирлын цаг уурын байдал, Шалгалтын нислэг, зураглалын албаны НЖЗХ-ийн дарга М.Байгал Шинэ нисэх буудлын оролт, гаралтын схемүүд, НХҮА-ны ОНХУХ-ийн дарга Г.Ганхуяг Чингис хаан аэродромын ойртолтын зайчлалыг багасгах талаарх саналыг тус тус танилцуулж, холбогдох асуудлыг хэлэлцэн ажлын төлөвлөгөөнд тусгахаар боллоо. Түүнчлэн агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид, нисэх бүрэлдэхүүн, нислэгийн удирдагчид үйл ажиллагааны өнөөгийн асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд төгсгөлд нь хил нэвтрэн орж ирэх агаарын хөлгийн ATC clearance-ийг өөрчлөх, шинэ нисэх буудлын зурвасыг 2 талын ILS-тай болгох, Чингис хаан аэродромын хөөрөх, буух зурвас 32-оор ATR-72 оролт үйлдэхийг тухай авиакомпани судлах, бага оврын агаарын хөлгийг хил давах зөвшөөрлийг 6000 метрээр тогтоосныг дахин судлах гэх мэт тодорхой асуудлуудыг дүгнэн хэлэлцэж, шийдвэрлэх ажлын төлөвлөгөө, саналыг боловсруулсан байна.

| НИСГЭГЧ, НИСЛЭГИЙН УДИРДАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО | |
| Зам, тээврийн яам Facebook |
Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө
Зам, тээврийн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
Судалгаа
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ОЛГОХ БҮРТГЭЛ, УДРДЛАГЫН ЦАХИМ ПРОГРАММ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ДААЛГАВАР
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Зам, тээврийн яаманд ажиллав
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
2025 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: Нисэх буудлын өргөтгөл, дэд бүтцийн шийдэл, орчин үеийн технологийн талаар санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар хэлэлцлээ
АЙЛЧЛАЛ: Токио хотын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ
Улсын чанартай А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын зурвас газарт хяналт шалгалт хийлээ.
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"