Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ АРЧЛАЛТЫН КОМПАНИУДАД ШИНЭ ТЕХНИК ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2019/04/13
ЗАМ АРЧЛАЛТЫН КОМПАНИУДАД ШИНЭ ТЕХНИК ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам барих төслийн хүрээнд авто замын засвар, арчлалтад шаардлагатай машин, механизм нийлүүлэх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээсэн. Үүний дагуу тус замын засвар, арчлалтыг хийж гүйцэтгэх зам хариуцагчийн хүчин чадлыг сайжруулах, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтын Багц-1 ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 онд нийлүүлэх машин механизмыг замын засвар, арчлалт хариуцсан төрийн өмчит 15 компанид хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэхээр тусгагдсан билээ. Үүний дагуу 2016 оноос эхлэн улсын төсөв, дотоод, гадаадын зээлийн хөрөнгө оруулалтаар авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй хийж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс 2019-2020 онд багтаан Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг баруун таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор ажиллаж байна.

Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 49.179.4 км, үүний 14.918.3 км нь олон улс, улсын чанартай авто замын ангилалд багтдаг бөгөөд авто замын өдөр тутмын бэлэн байдлыг жилийн дөрвөн улиралд төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 8 байгууллага хариуцан ажилладаг.

ЗАМ АРЧЛАЛТЫН КОМПАНИУДАД ШИНЭ ТЕХНИК ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх